sonin.mn

Баян-Өлгий аймагт шалгалтын аян явагдаж байгаа тухай аймгийн АН-ын дэд дарга, ИТХ-ын дарга Б.Лазатхан мэдэгдлээ.

«Монгол хүн-2020» хөтөлбөрийн хүрээнд аравдугаар сарын таванд эхэлж арван хоёрдугаар сарын таванд шувтрах энэ аян уг хөтөлбөр болон өнгөрсөн сонгуулийн үед АН-аас дэвшүүлсэн зорилт, мөрийн хөтөлбөр, сонгогчдод өгсөн амлалтуудын биелэлтийг шалгахын дээр 2016 оны сонгуультай холбоотой иргэдтэй санал солилцох юм байна. Ийм аян зохиогдож байгааг иргэд дэмжиж байна.

Гэхдээ «Хуулийн хугацаанаас нь өмнө сонгуулийн сурталчилгаа хийж байна», «Амлалтын биелэлтийг дүгнэх нь зүйтэй боловч төр засгийн зүгээс улс орны хөгжлийн төлөө заавал хийгдэх ёстой зүйлийг багийн засаг дарга, сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүн хүртэл миний хийж бүтээсэн ажил хэмээн сайрхдагаа больж, өөр өөрсдийнхөө хийсэн бүтээлч ажлаа л бидэнд тайлагнаасай» гэж иргэд хүсдэг болжээ. 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг