sonin.mn

Хөвсгөл аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 463,9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 25,6 хувь буюу 94,4 тэрбум төгрөгөөр өсч Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2,1 хувийг үйлдвэрлэж байна.

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 44,9 хувийг хөдөө аж ахуйн салбар, 21,3 хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 33,8 хувийг үйлчилгээний салбар бүрдүүлж байна. Аймгийн нэгдсэн төсвийн нийт орлого 86894,9 сая төгрөг, төсвийн нийт зарлага 85531,7 сая төгрөгт хүрсэн нь аймгийн нэгдсэн төсөв 1363,2 сая төгрөгийн ашигтай гарч аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 0,3 хувийг эзэлж байгаа ажээ.

Он гарсаар 581 гэмт хэрэг бүртгэгджээ

Хөвсгөл аймагт  2015 оны  эхний 9 сард 649 үйлдэлд гэмт хэргийн шинжтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсанаас  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй   үндэслэлээр   хэрэгсэхгүй  болгосон  68 хэрэг  хасагдаж   статистик мэдээгээр  нийт  581  гэмт хэрэг  бүртгэгсэн нь урд  оны мөн  үетэй  харьцуулахад   66 хэргээр  буюу 12,82  хувиар  өсчээ. Нийт  хэргийн 10  буюу  1,7 хувийг онц хүнд ангилалын гэмт хэрэг   эзэлж  байгаа бөгөөд  онц хүнд гэмт хэргийн  илрүүлэлт  100,0 хувьтай  хэргийн илрүүлэлтийг  урд  оны мөн үетэй харьцуулахад 50,0 хувиар  өссөн   байна. Үйлдэгдсэн  гэмт хэрэгт  хүний  амь  бие  эрүүл мэндийн эсрэг 189 буюу  нийт  хэргийн 32,5 хувь,  хүнийг санаатай алах гэмт хэрэг 7 буюу нийт хэргийн 1,2  хувь, бусдын бие мах бодид гэмтэл учруулах гэмт хэрэг  172  буюу   нийт   хэргийн 29,6  хувийг   эзэлж  байгаа ажээ.


Гэмт хэргийн илрүүлэлт 75,1 хувьтай байна
 
Хөвсгөл аймагт 2015  оны   эхний 9 сард бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцогдвол зохих этгээд тогтоогдоогүй хэрэг 281 бүртгэгдсэн нь өмнөх оноос 71 буюу 37,7 хувиар өсч хэргийн илрүүлэлт 75,1 хувьтай  байна. Х

эрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд түдгэлзүүлсэн байсан хэргээс сэргээн шалгаж 79 хэргийг нөхөн илрүүлж шийдвэрлэсэн бол, нийт хүлээн авсан гомдол мэдээллээс  10319  нь захиргааны зөрчлийн шинжтэй байсан ба эдгээр зөрчлүүдийн 8349  хүнийг торгуулын тасалбараар, 1077  хүнийг шийтгэвэрээр торгож, 266 хүнийг захиргааны журмаар баривчилж, 627 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэжээ. 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг