sonin.mn

Булган аймгийн ахмадын сувилалын газар 1 тэрбум 200 сая төгрөгний төсөвт өртөгтэйгөөр баригдаж саяхан нээлтээ хийсэн. Тэгвэл ахмадын сувилалд одоогоор худаг усны асуудал хүндрэлтэй байна.

Нэг ээлжиндээ 25 – 35 хүн хүлээн авах хүчин чадалтай энэхүү амралт сувилал өдөрт 5 тн ус хэрэглэдэг гэсэн судалгаа гаргажээ. Одоогоор  зөөврийн ус хэрэглэж байгаа бөгөөд ойрын 2 сард багтаан худгийн асуудлыг шийднэ. 5–10 сая төгрөгөнд багтаан шийдэх төлөвлөгөөтэй байна гэсэн мэдээллийг ИТХ – ын дарга Д.Батсайхан мэдээллээ. 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг