Улсын Дээд шүүх “Бие Даагчдын Нэгдсэн Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Б.Дугарсүрэнгийн, мөн “Нэгдмэл Монгол Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Х.Батсуурийн гаргасан хүсэлтийг өнөөдөр хянан хэлэлцлээ.
Эдгээр намуудын хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх тэдгээрийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Эдгээр намууд нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Нэртэйгээр нь Эрчүүдийн нам гээд байгуулчих. ккккк Биднийг хоёр, гурав хуваагаад хоорондоо хэрэлдэж уралцаж байх үед Монгол улсыг хуваан идэж сууна, энэ олон намууд. Намуудыг бүгдийг нь татан буулгаад Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Улс болох хэрэгтэй. Элбэгдорж АНУ-руу гарах бүх нүхээ огтоно мэт яралзтал малтаж дууслаа. Тэр АНУ-д НҮБ-ийн хуралд оролцоод их л баяртай эх орондоо ирлээ. Монголынхоо үлдсэн жаахан байгалийн эрдэс баялагыг ард түмэн өөрснөө мэдье. Эм найруулдаг авгай, од дуранддаг эр, морь уядаг архины мухлагийн эздүүд ТӨР барилцана гэж байхгүй. 330 сум, 21 аймаг, дагуул хотуудыг нэгтгээд босоо тэнхэлгт 4 том муж болгоё. Хуучны Сайн ноён хан аймаг, Түшээт хан гээд хуваасан засаг захиргааны нэгж их зөв байсан. Одоо муж болгоод хурдан хөгжүүлье. 21 зуунд ухсан жорлондоо бие засч амьдрах уу? Ингээд зүгээр хараад байвал өрөнд баригдсан улс болж, бүх юмаа барьцаанд алдана шүү. Гадаадад байгаа элчингүүдийн барилгуудыг аль хэдийн үнэлээд эхэлсэн гэсэн. Бүх юмаа битүүмжлүүлээд гарах гарцгүй болж дуусах уу? Нэг бол мөх.
Бие тоогчдын нам гээд материалаа бүрдүүлэхээр чинь яаж болох юм бэ.