sonin.mn

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 11 тоот тогтоолоор батласан “Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын дүрэм”-ийн 1.2, 3.2, 3.4 дэх хэсгийг үндэслэн Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комисс ийн нарийн мэргэжлийн эмч нарыг сонгон шалгаруулна.

Эмчлэх эрхийн лицензтэй, Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан, багаар ажиллах, үнэлгээ дүгнэлт өгөх чадвартай, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, ял шийтгэлгүй гэх мэт голлох шаардлагыг хангасан хүмүүс хүсэлт, төрийн албан хаагчийн анкет, боловсролын диплом,цээж зураг зэргээ бүрдүүлээд энэ сарын 15-ны дотор тус хэлтсийн магадлагч эмчид ирүүлэх аж. Иймд дээрх ажлын байрыг сонирхсон иргэдэд сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй байна. 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг