sonin.mn

Сүхбаатар аймгийн  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс "Он цагийн хэлхээс”  үзэсгэлэн гаргаж  нийтэд танилцуулж байна.

Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний  90 жилийн ойд зориулсан уг үзэсгэлэнд  гэрэл зураг, баримт бичиг, сурагчийн цүнх, ном, сонин сэтгүүл, баярын бичиг, формын дүрэмт хувцас, гээд олон сонирхолтой зүйлсийг дэлгэж тавьсан байна. Энэхүү үзэсгэлэнгээс хүүхдийн байгууллагын түүхэн замналыг бүрэн эхээр нь харах боломжтой болжээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг