sonin.mn

Хэнтий аймгийн Боловсрол соёлын газраас аймгийн музейтэй хамтран "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллого-2015", "Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санчийг чадавхижуулах нь" сургалт Чингис хотноо боллоо.

Уг сургалтад Хэнтий аймгийн  сумдын Соёлын төвийн захирал, ОНСТ-ын ажилтан, сумын ЗДТГ-ын байгаль хамгаалагч, байгаль орчны улсын хяналтын байцаагч нийт 50 гаруй хүн оролцов.

Сургалтаар  УБ хотын Соёлын өвийн төвийн дарга Г.Энхбат, Соёлын өвийн төвийн үл хөдлөх дурсгал хариуцсан мэргэжилтэн Г.Амарсанаа нар бүртгэл мэдээллийн сангийн үйл ажиллагаа, соёлын өвийн тухай хууль, биет бус соёлын өв, үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг явуулах тухай мэдээлэл өглөө.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг