sonin.mn

Сүхбаатар аймгийн Засаг даргын батласан удирдамжийн дагуу аймгийн гамшгаас хамгаалах мэргэжлийн албад, ангиудын бэлтгэл, бэлэн байдлыг өнөөдөр 13:00 цагаас шалгажээ.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг уялдуулан зохион байгуулах, “Гамшгаас хамгаалах тухай хууль”  түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах зорилгоор дуут дохио өгсөнөөр Баруун-Урт хотын Д.Сүхбаатарын талбайд  цугларсан мэргэжлийн алба, ангиудад аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс  тодорхой үүрэг чиглэл, зөвлөмж өгсөн байна.  

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг