sonin.mn

Говь-Алтай аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн шинжилгээний лабораториос үхэр, хонины шүлхий өвчний тандалт шинжилгээ хийж байна.

Алтай  сумын Баян- Овоо, Бадрал, Баянцагаан, Цээл сумын Дэрстэй, Баян гол,  Халиун сумын Сүүж,  Чацран,  Олонбулаг,  Дэлгэр сумын   Баянхонгор, Баян буурал,  Тайшир  сумын  Далан, Галуут, Хөхморьт сумын Сангийн далай, Сайн уст, Хүйсийн говь, Дарив сумдын Ихэс, Хужирт, Төгрөг сумын  2,  5-р  багуудын  үхэр,  хонийг шүлхий өвчний тандах шинжилгээнд хамруулжээ.

Эдгээр 8 сумын 19 багийн 32 малчин өрхөөс 610 үхэр, 256 хониноос цус авч ийлдсийг ялган цондонд савлан шүлхий өвчний тандах шинжилгээнд бэлтгээд байна. Шинжилгээг нарийн хийснээр мал нядлах, гадаад дотоодод мах бэлтгэх боломжтой болох юм байна.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг