sonin.mn
Who had the stronger arguments, Obama or Vladimir Putin?
 
АНУлсын төв хот Нью-Йоркын өдөр тутмын том сонин Daily News (Өдөр тутмын мэдээ) өөрийн сайтан дээр уншигчдынхаа дунд нэгэн санал асуулгыг явуулсан байна. Энэхүү санал асуулгын асуулт нь "Обамагийн эсвэл Владимир Путины хэнийх нь хэлж ярьж байгаа Танд илүү их үндэслэлтэй үнэмшилтэй байна вэ" гэсэн асуулт аж.
 
Одоогоор тэнд санал өгсөн уншигчдынх нь хариултуудыг харвал тэдний 4-хөн % нь өөрсдийнхөө - АНУлсын ерөнхийлөгчийн хэлж ярьж байгааг илүү үндэслэлтэй-үнэмшилтэй гэж хариулсан байхад харин 96 % нь ОХУлсын Ерөнхийлөгч Владимир Путины төлөө, түүний хэлж ярьж байгааг илүү бат бэх үндэслэлтэй - үнэмшилтэй гэж үзсэн байна. 
 
Daily News сонин үүний өмнөх дугаартаа НҮБ-ийн индэр дээрээс Барак Обама, Владимир Путин нар Сири болон Украйны асуудлаархи өөр өөрсдийн байр суурийг хэрхэн үндэслэж хэлж ярьсан тухай нийтэлсэн ажээ.  
 
Илүү дэлгэрэнгүйг эндээс : http://www.nydailynews.com/news/politics/obama-blasts-putin-calls-racism-u-s-article-1.2376950 (Саналаа аль нэг талд нь өгвөл санал асуултын нийт дүн Танд харагдах болно) 
 
 
ОХУлсын ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн Чуулганы индэр дээрээс дэлхийн улс үндэстнүүдэд хандаж
 
1. Дэлхийн олон орны мэргэжлийн эрдэмтэн судлаачид, шударга үнэнч хүмүүс бүгд “америкын олигархууд өөрсдөө дотроосоо хийсэн өдөөн хатгалт - зохиомол шалтаг” гэж зүй ёсоор үзэх болсон 2001/9/11-ний үйл явдлаас хойш өнөөдрийг хүртэл 14 жилийн турш АНУлс терроизмтэй тэмцэх нэрээр шалтаглаж Ойрхи Дорнодын тусгаар тогтносон улс орнууд уруу дур мэдэн дайран орж төр засгийг нь самарч байгааг, АНУлс тэргүүтэй барууны орнуудын ийнхүү гадагшаа хийж ирсэн бүх дайн дажинг зөвтгөх гол шалтаг нь болсоор ирсэн терроризмын эсрэг дайн гэгчийг хатуу шүүмжилсэн билээ.
 
Барууны эвсэл 2001-2015 он хүртэл 14 жилийн турш харьцангуй цөөн мэрэгжлийн бус дайчидтай террорист бүлэглэлүүдийг даран сөнөөж чадахгүй байгаагийн цаад шалтгааныг тэднийг даран устгах биш харин ч эсрэгээрээ тэднийг доллараар санхүүжүүлж америк зэвсгээр зэвсэглэж зориуд тус бүс нутагт өдөөсөн мөргөлдөөнүүдийг улам гааруулж шашны суурь үзэлт бус арабын орчин үеийн дэвшилтэт улсуудын төр засаглалыг устгахад турхирч ирснийг нь буруушаасан билээ. В. Путин 1990-ээд оноос дэлхий дахинд хүчээр тогтоосон барууныхны "хэн хүчтэй нь ЗӨВ гэдэг логик"-ийг цаашид тэвчихгүй гэдгээ тов тодорхой мэдэгдсэн юм. 
 
2. Мөн АНУлсын зүгээс тусгаар тогтносон бүрэн эрхт Ливи, Тунис, Сири, Йемен зэрэг улсуудын дотоод хэрэгт хүч хэрэглэн хошуу дүрэх замаар тэнд өөрсдийн өрнөдийн загварын ардчилал, хувьсгал гэгчийг экспортлох бодлого, үйл ажиллагааг явуулж байгааг ил тод илчилэн хэлж Америкийн толгойлсон барууны цөөн хэдхэн бүлэглэлийн нөгөө амлаад байсан ардчилал, хүний эрх, хөгжил цэцэглэлтийнх нь оронд тэнд яг эсрэгээрээ төр засаг нь сульдан дампуурч эдийн засгийн сүйрлүүд олон жилээр үргэлжилж одоо хүн ард нь ажилгүй, орлогогүй тэнд ядуурал гуйланчлал, эмх замбараагүй байдал газар авч олон ястан овгуудын дунд эцэс төгсгөлгүй дайн тулаан өрнөж энгийн номхон сая сая иргэд нь үхэл зовлон цусанд умбаж шаналж дүрвэсээр байхад харин тэндээс
 
Баруун үрүү зөөж байгаа байгалийн баялаг нь, ажиллах хүч нь, хүмүүсийнх нь эрдэм мэдлэг боловсрол нь улам өссөөр ирснийг дэлхий дахинд анхааруулсан билээ... Энэ бүх хямрал сүйрлүүдийг гадна талаас нь өдөөн удирдан чиглүүлж мөргөлдөгч талуудыг бүх хэлбэрээр дэмжиж улам турхирч байгаа Барууныханд хандаж “Та нар юу хийчихээд байгаагаа ядаж ойлгож байна уу” гэж НҮБ-ийн индэр дээрээс шууд асуусан юм.
  
Сирийн хууль ёсны засгийн газрын удаа дараа тавьсан хүсэлт гуйлтын дагуу ОХУлсын Агаарын сансарын цэргийн хүчин Сирийн нутаг дэвсгэрийг булаан авч бүгсэн террористуудын удирдлагын штаб байрууд, шатах тослох материалын агуулахууд, буу сум зэвсэгийн нөөц агуулахуудыг 2015 оны 9-р сарын 30-наас эхлэн агаараас бөмбөгдөж ТЕРРОРИСТУУДТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА ГЭЖ ДҮР ЭСГЭЖ БУСДЫН НУТГИЙГ ЭЗЛЭН АВАХ БИШ ХАРИН БОДИТООР ТЭМЦЭЖ ЭХЭЛСЭН НЬ Барууны эзэд - санхүүгийн олигархууд, тэдний гар хөл улстөрч эрх баригчид, тэдний гарын "чөлөөт" ХОЧТОЙ хэвлэлүүдийг нь барьц алдуулж харин Барууны жирийн иргэд болон дэлхийн улс орнуудын бүх шударга иргэдийн дэмжлэг талархлыг хүлээж эхлээд байна..... 
 
 
Image result for Судлаач Х.Болорболд
Судлаач Х.Болорболд
 
Судлаач Х.Болорболдын бусад нийтлэлийг түүний bolor.info вэблогоос уншина уу?