sonin.mn

Хөвсгөл аймгийн  бүх суманд ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чийрэгжүүлэлтийн танхим байдаг бөгөөд 300 орчим ахмад настан хийн дасгалаар тогтмол хичээллэж байна.

Мөрөн суманд зохион байгуулагдсан ахмад настаны хийн дасгалын тэмцээнд 21 багийн 255 тамирчин оролцсоноос Мөрөн сумын ахмадууд тэргүүн байр, Тариалан сумын ахмадууд хоёрдугаар байр, Цагаан-Уул сумын ахмадууд гуравдугаар байрт тус тус шалгарчээ. Сүүлийн жилүүдэд ахмадууд эрүүл мэнддээ анхааран чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлж хийн дасгалаар хичээллэсний улмаас даралт ихдэх, хөл өвдөх зэрэг зовиургүй болсон олон үр дүн гарчээ. 

Эх сурвалж “Монцамэ” агентлаг