sonin.mn

Хоёр сарын өмнө Тяньжин боомтын дэлбэрэлтэд өртөн орон гэрээ алдсан иргэддээ зориулан Хятад улс “Эко хороолол” нэртэй шинэ дүүргийг бүтээн босгож байна.

Тус хотод үйл ажиллагаа явуулдаг барилгын 30 том компанийн захирлыг хотын захиргаанаас хүлээн авч уулзан гамшигт өртөгсдийг харьцангуй хямд үнэтэй, чанартай, шинэ орон сууцаар хангах талаар хамтран ажиллах тохиролцоо хийжээ.

Үүнийг дэмжсэн банк бус санхүүгийн арван байгууллага Тяньжиний аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын холбоотой нэгдэж, Бинь-хай шинэ дүүрэгт экологийн хорооллын бүтээн байгуулалтын хөгжлийн сан байгуулжээ. Тус санг Тяньжиний 8.12-ны дэлбэрэлтийн улмаас сүйдсэн орон сууцыг эргүүлэн худалдан авах, түүнчлэн холбогдох хүрээлэн буй орчны бүтээн байгуулалтыг өөрчлөн сайжруулах төсөлд ашиглах юм. Санд эхний шатанд таван тэрбум юанийн хөрөнгө хуримтлуулаад байна.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг