sonin.mn

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораториос  2015 оны 9-р сард Сэлэнгэ аймгийн томоохон гол мөрөн Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Хүдэр, Хиагт, Буурь, Туул гол,  мөрний  хяналт шинжилгээний цэгээс  нийт 14 дээж авч усан дахь бохирдуулах бодисын агууламжийг тодорхойлсон байна.

Ус бохирдуулах бодисын агууламжийг гол тус бүрээр авч үзэхэд Сэлэнгэ мөрөн, Орхон гол, Хараа гол голуудын гадаргын усны стандарт  MNS4586:98  усны чанарын стандарт дах хүлцэх агууламжтай харьцуулахад давсан үзүүлэлтгүй байсан байна. Харин аймгийн төв Сүхбаатар сумын хөвөөгөөр урсан өнгөрч

Орхон голд цутгадаг Буурь голын усны гадаргын усны стандарт  MNS4586:98  усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулахад перманганатын исэлдэх чанар 1.94 дахин давсан,   ОХУ-ын Хиагт хотын дундуур Кяхта нэртэйгээр урсан  Монголд урсан орж ирдэг цөөхөн голуудын нэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутгаар урсан өнгөрдөг Хиагт голын биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 5.0 мг/л байгаа нь хүлцэх агууламжаас 1.67 дахин их, фосфорын агууламж 4.64 дахин, нитритийн азотын агууламж 55.05 дахин, аммонийн агууламж 14.9 дахин  давсан, Хүдэр голын  усны гадаргын усны стандарт  аммонийн азот  2.12 дахин, нитрит 1.55 дахин давсан бохирдолттой байгаа нь илэрчээ. Түүнчлэн Ерөө голын ус хэт зөөлөн устай байсан байна.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг