sonin.mn

Урсгал тэнцэл эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 358.5 сая ам.долларын алдагдалтай гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс алдагдал 72 хувиар буурсан хэмээн Монголбанкны тайланд дурджээ.

 Урсгал тэнцлийн алдагдал буурахад барааны гадаад худалдааны дансны ашиг 3 дахин буюу 662.7 сая ам.доллараар өсч, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 47 хувиар буюу 512.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Түүнчлэн  санхүүгийн тэнцэл 640.6 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 37 хувиар буюу 173.0 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Энэ нь Монгол Улсад орох багцын хөрөнгө оруулалтын урсгалаар тайлбарлагдаж байна. Бусад хөрөнгө оруулалтын алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 69 хувиар буюу 324.4 сая ам.доллараар буурчээ.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг