sonin.mn

Монгол Улсад гэрэл зургийн алба үүссэний 80 жилийн ойн хүрээнд гэрэл зургийн сэтгүүлчдийн дунд үеийн төлөөлөл Б.Болор-Эрдэнэ маргааш “Шүтээн” үзэсгэлэнгээ нээнэ.

Тэрбээр эл үзэсгэлэндээ Монголын бүх аймгийн шүтээн хайрхан болон өвөрмөц үзэсгэлэнт газруудын 20 гаруй гэрэл зургийг дэлгэх юм. Мөн  байгалийн төгс үзэсгэлэн, өнгө зохицол, уулсын сүр хүчийг мэдрүүлэхээс гадна үзэсгэлэнгийн танхим тэр чигээрээ байгалийн сайханд гарсан мэт сэтгэгдэл төрүүлж, сэтгэлийн таашаал өгч чадах аж. Түүнчлэн түүний харах өнцөг, онцгой мэдрэмжийнх нь тусгалыг сонирхох боломжтой.   

Тэрбээр мэдээ суусан цагаасаа л аавыгаа даган Оросын “Зенит” аппарат үүрч, аавын угаасан хар цагаан зургийг дэлгэн хатааж явсан удам дамжсан гэрэл зурагчин. Сэтгүүлч мэргэжлийнхээ чиглэлээр улс төр, цаг үеийн үйл явдлын халуун цэг дэх амьдрал, үндэсний бөхийн нэгэн үеийн түүхийг архивласан төдийгүй Монгол орныг тойрон байгалийн гэрэл зургаар архиваа өргөжүүлж буй уран бүтээлч юм. 

Үзэсгэлэнгийн үеэр хийморио сэргээхээс гадна хүсвэл нутгийнхаа шүтээн хайрхны зургийг захиалах боломжтой аж. 

Үзэсгэлэн Q арт галерейд хоёр өдөр олны хүртээл болно.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг