sonin.mn

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1990.50-1994.5 төгрөгийн ханшаар 18.8 сая ам.доллар, 311.52-313.26 төгрөгийн ханшаар 84.5 сая юань худалдан авах санал ирүүлжээ.

Харин  Монголбанк 13.6 сая ам.долларыг 1992.00 төгрөгийн хаалтын ханшаар, 50.5 сая юанийг 312.49 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлэв. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 3.028 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 20.0 сая юанийн своп хэлцлийн санал ирүүлснийг  Монголбанк  100 хувь биелүүллээ.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг