sonin.mn

Дундговь аймгийн Мэргэжлийн Хяналтын газар “Хүний төлөө зөв тус”гурав дахь удаагийн аяныг өнөөдөр эхлүүллээ.

Бүтэн сарын турш үргэлжлэх аяныг энэ удаа хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгаалалын чиглэлээр зохион байгуулна. Аяныг зорилгыг эрүүл, аюулгүй ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үр нөлөө бүхий удирдлагын тогтолцоог төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналтын тогтолцоог сайжруулж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөн туслаж, соён гэгээрүүлэхэд  чиглүүлжээ.

Өнгөрсөн сард өрнүүлсэн аяны зорилгыг эрүүл мэнд, соёл, боловсролын салбарт чиглүүлсэн бөгөөд аяны хугацаанд төлөвлөсөн ажлаа 90 хувьтай гүйцэтгэж, 600 гаруй иргэн, 60 шахам аж ахуйн нэгжид хүрч үйлчилсэн байна.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг