sonin.mn

Өмнөговь аймгийн МХГ-аас БОЭТ дээр “Эрүүл мэндийн байгууллагуудын орчны эрүүл ахуйн шаардлага, стандарт” сэдвээр сургалт зохион байгуулсан юм.

Сургалтад улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд хамрагдсан бөгөөд тус сургалтыг өнгөрсөн жил эрүүл мэндийн зураг төсөв зохиодог 34 байгууллагад стандартын талаар таниулж ажилласан байна. Энэхүү стандартыг хэрэгжүүлж ажилласнаар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг бууруулах, гаргахгүй байж чадах юм.

Энд барилга байгууламжийн гадаад орчин ямар байх ёстой, өрөө тасалгаа ямар зохион байгуулалттай, хэр хэмжээтэй байх хэрэгтэй, гэрэлтүүлэг агааржуулалтын түвшин зэрэг олон нарийн заалтууд оржээ. Зөв зохистой төлөвлөсөн зураг төслийн дагуу баригдсан барилгад үйл ажиллагаа явуулах нь халдвараас урьдчилан сэргийлэх гол шалтгаан нөхцөл гэдгийг мэргэжлийнхэн тогтоосон байна. 

Эх сурвалж “Монцамэ” агентлаг