sonin.mn

Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас бэлтгэсэн багц мэдээ

Ахмадын өдрөө тэмдэглэлээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ахмадын хорооноос сумын ЗДТГ, Соёлын төвтэй хамтран ''Бид хамтдаа” уриан дор Ахмадын баярын өдрийг тэмдэглэжээ.

Уг арга хэмжээний хүрээнд ахмадуудын дунд тэдний авхаалж самбааг сорьсон ''Зургаа дахь мэдэрхүй'', 60 секунд хөгжилтэй тэмцээн, “Эргэн дурсахуй” бүжгийн тэмцээнүүдийг зохион байгуулсан байна. Энэ үеэр тэмцээнд идэвхитэй оролцсон ахмадуудаа шагнаж урамшуулжээ.

6 сая гаруй төгрөгийн ногоо хураан авчээ

Бүлгийн зохион байгуулттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээний үр дүнд Зорилтод бүлгийн дөрвөн иргэн хамрагдаж, өөрийн тогтсон орлоготой, ажлын байртай болсон байна.

Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулж буй Бүлгийн зохион байгуулттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээний хүрээнд Ерөө сумын 2-р багийн иргэн Н.Алтанцэцэг ахлагчтай ногоочдын бүлэг 4 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Тэд нэг га газарт хүнсний ногоо тариалан одоогийн зах зээлийн ханшаар 6 сая гаруй төгрөгийн ногоо хураан авсан байна. Энэхүү арга хэмжээний үр дүнд Зорилтод бүлгийн өрх толгойлсон хоёр эмэгтэй нийт дөрвөн иргэн хамрагдаж, өөрийн тогтсон орлоготой, ажлын байртай болжээ.

 Зорилтот бүлгийн таван гэр бүл малтай болжээ

''Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" хөтөлбөрийн үр дүнд Зорилтод бүлгийн бүлгийн 5 өрхийн амьжиргааны түвшин дээшилж, өөрийн орлоготой, малтай болжээ.

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулж буй ''Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт Ерөө сумын 1-р багийн малчин Б.Сергей, Д.Одбаяр, 2-р багийн малчин О.Догсом, Ж.Бямба-Очир нар хамрагджээ. Хөтөлбөрөөс тэдэнд тус бүрд нь тугалтай үнээ дөрөв, харин 1-р багийн малчин П.Ган-Оргилд тугалтай  үнээ тав, нийт 21 сая төгрөнийн мал өгчээ. Тус хөтөлбөрийн үр дүнд малын тоо цөөн Зорилтод бүлгийн 5 залуу өрхийн амьжиргааны түвшин дээшилж, өөрийн гэсэн малтай, орлоготой болсон байна.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг