Дэлхийн хэвлэл, утга зохиолд хамгийн нийтлэг болсон үг өнөөдөр юу вэ? Survivial! Амиа тээхүй, амьдарч үлдэхүй гэсэн үг. Ер Барууны соёлд үзэхдээ, дэлхийн бүх утга зохиолыг ганцхан үгээр хураангуйлъя гэвээс “Survivial” үлдэнэ гэж эртнээс хэлэлцдэг ажээ. Худлаа гэх аргагүй юм. Хэн хүн, өрх айл, орон нутаг, улс орон амьдарч үлдэн цааш үргэлжлэх нь анхдагч зорилт болно. Хэзээ ч ийм байсан.
Гэхдээ орчин цагийн олон талын хавсарсан зарим байтугай мега төвшиндөө ч тулгамдсан, хурцадсан байна. Дэлхий гариг дээрх амьдрал бол сансрын, космологийн нэгэн үзэгдэл. Амьд төрсөн амьтан ямагт насны хязгаартай. Тэгвэл дэлхийн амьдрал өөрөө энэ хуулиас гадуур байж чадах уу гэх мэт туйлын ярвигтай асуулт логикоороо урган гардаг. Улмаар хүн төрөлхтөний орчин үеийн өндөр дээд соёл иргэншлийн хувь заяа, төөрөг зургийн асуудал чухам өнөөдөр хоолой дээр хутга тавьж тулгамдсан ба хурцадсан шинжийг олов.
Философи, улмаар шинжлэх ухааны үндсэн асуудал юу болох тухайд эргэлзэх хэрэггүй болсон.Үндсэн асуудлыг хойно тодруулна. Одоо микро төвшний ойр зуурын бичил жишээн дээр ярилцъя. Монголын хавар, намар, өвөл цасаар шуурдаг. Тэр бүрийд хөдөөний малчид осгодог болсон нь сүүлийн 25 жилийн үзэгдэл. Яагаад? Хүмүүс гайхдаг, асуулт тавьдаг. Сайн мэдэхгүй юм. Наад зах нь, монгол хувцас хэрэглэлээ хийж, хэрэглэж мэдэхгүй болсных биз.
Дан синтетик материалтай хятад хүрэм хөдрөөд хонь малаа эргүүлэхээр гарсан хүн цасан шуурганд хөлдөж үхэхэд хүрэх нь дамжиггүй. Арьс нэхийгээ боловсруулж дээл хувцас хийхээ больсон шиг. Ер нь бол малчны соёл алдарч, махны ченжүүд төдий болсон нь ч харагдаж байгаа юм. Одоо мориныхоо оронд хятад мотоцикл унаад осолддог мэдээ олон тохиолдох. Хуучин үеийн Иж-Планета бол хүчирхэг унаа. Гэм нь юув гэвэл, 2-р араа нь дорхноо эвдэрчихдэг. Тэгээд үргэлж 3-р араагаар давхих болдог. Анхаарууштай нь, нэгд, бид бүх техникийг гаднаас авдаг.
Хоёрт, манайд зөвлөх-инженер гэх цолтой хүмүүс байх ба тэд нар төрийн зөвлөх-инженер юмаа гэж ойлгогддог. Улмаар гаднаас авах техник хэрэгслийг Монголын нөхцөлд туршин шалгаж, гарсан үр дүнгээр нь нэвтрүүлэх юм уу, хориглож байх ёстой. Ямар ч техникт зохион бүтээх шатны ба үйлдвэрлэлийн согог байна. Япон машин хамгийн цөөхөн согогтой гэх боловч согог бас байна. Ланд-200-гаар эвгүй дэнж рүү бууж яваад хүндрүүлэгчээ залгах товчлуураа дартал ажиллахгүй байв. Энэ нөхцөлд сайн жолооч ч бажгадна. Цаана нь байсан нэг муу пластмассан тээглүүр нь хугарчихаж.
Японы нөхцөлд хүндрүүлэгчээ олон залгах хэрэггүй байх. Харин Монголд? Автын зөвлөх- инженер эргүүлж тойруулж хараад л хүндрүүлэгчийн залгуур чинь хэврэг байна, зас гэж үйлдвэрт нь хэлэх ёстой юм. Энэ мэт нь олон улсын практикт нийтлэг журам. Алтай Таван Богдод таван хүн осолджээ. Ойролцоо явсан 25 хүн ч бас амиа- алдахаар аймшигтай нөхцөл байдалд тэд оржээ гэж гавьяат уулчин Г.Өсөхбаяр хэлээд уулын аялал, авиралтын талаар зарим зөвлөгөө цухас өгчээ. Уг нь бол Онцгой байдлын газар аль эрт ууланд амиа тээх асуудлаар Г.Өсөхбаярт зөвлөмж захиалаад хэвлэж тараасан байх ёстой юм шүү дээ.
Өнөөгийн дэлхийд хамгийн нийтлэг утга зохиол гэвэл “Survivial Guide” (Амиа тээх гарын авлага) болсон. Орос, монгол хоёр шиг хэнэггүй үндэстэн байхгүй юм. Тэр хэрээрээ том, бага осол сүйрэлд үргэлж орно. Асуудлыг эхнээс нь ганцаараа барьж авч зүтгэсэн нь Шойгу гэх тува (одоо тыва гэнэ, угтаа урианхай) залуу. Одоо ОХУ бүхэлдээ амиа тээх асуудлыг Армийн генерал Сергей Шойгу хариуцаж байна. Нэн алдар суут Сүбэдэй баатраас эхлээд урианхай жанжнууд ялагдсан нь түүхэнд тохиолдоогүй юм.
Барууны ертөнцөөс Оросыг сүйрүүлэх цэрэг-стратегийн хувилбарууд илэн далангүй хэлэлцэгдэх болсон өнөө үед дээрхииг хэлэхэд илүүдэхгүй.
Гаднын хүмүүс, зочид, жуулчид Монголд хэрхэн амиа тээж авч гарах тухай зөвлөмж хэвлэгдэж, гол боомт газруудад унэтэй үнэгүй тарж түгээгдэх ёстой. Олон улсын жишгээр ийм. Болох болохгүйг сануулж зөвлөсөн байх шаардлагатай.
Энэ тухайд эгзэгтэй томоохон асуудал ч холбогдоод ирэх нь бий .Жишээ нь, гадаадын иргэн Бурхан Халдун уулын оргилд гарч болох юм уу, үгүй юу. Нэг евөрлөгч гарч яваад бөөн асуудал үүсгэсэн. Ер нь гадаадынхан мэр сэр гараад байдаг бололтой. Энэ асуудлыг энгийн бид уулын хормойд түүдгийн дэргэд хэлэлцсэн удаатай. Монголчууд бид гэж нэг их худлаа найрсаг, аялдан дагалдагч долигонуур юмнууд болчихсон. Бурхан Халдунд гаднынхан гарч болно гэх хүмүүс олноор олддог, төр засгийнхан ч ялгаагүй дүр зурагтай.
Шууд хэлэхэд, үндэсний их шүтээн уул Бурхан Халдунд зөвхөн Монгол Улсын иргэн монгол хүн л гарах эрхтэй. Монголын бүхий л болох болохгүйд хүссэн хүсээгүй оролцож хуруу хумсаа мулталж дуусаад буй миний бие гэхэд Бурхан Халдунд гарах ёс суртахууны эрх барим тавим буй эсэхдээ эргэлзэж бодох ёстой, бодсон ч юм. Үгүй яахав, хэн нэгэн өвөрлөгч этгээд монгол угсаатны түүхэнд орохуйц том үйлс бүтээсэн ахул тусгай зөвшөөрлөөр урамшууллын хэлбэрээр гарч болох юм. Асуудал юу вэ гэхээр, үндэсний эрхэмсэг оршихуй гэж нэг юм байна. Ийм нэг мартагдсан асуудал бий.
Бурхан Халдун нь монгол үндэстний эрхэмсэг оршихуйн нандин асуудалтай асуудал бүүр ийм өндөр дээд хийсвэрлэлээс эх сурвалжтай. Гаднын сониуч юмнуудад Бурхан Халдуныг Босго Тэнгэрийн даваанаас харуулаад буцаахад л хангалттай. Монгол хүн ч сүрд нь дарагдаж, бишрэл төрдөг юм. Бурхан Халдунд зорчих журам горимыг чандлан томьёолж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ц.Элбэгдорж “Монгол минь мөнх оршиг ээ” гээд байдаг. Хэн хүний адил мухар сүсгээрээ ерөөж юм уу, худал үнэн ээлж өнгөрөөж буй хэрэг. Гэтэл мөнх оршихуйнхаа үндэслэлүүдийг барим тавим цэгцтэй бодож боловсруулах, үгүй ядахдаа анхаарал хандуулах тал дээр манай Ерөнхийлөгч пард юм. Соёл иргэншил бүхэлдээ амь тээх асуудлын тухайд орчин үеийн стратегийн судалгааны үр дүн дараахь график зургийг харуулахад. товчдоо хангалттай, үүнд:
Судлаач Ч.Эрдэнэ
Сэтгэгдэл0
баабар мэтийн гадны уяаны нохдод уншуулах ёстой нийтлэл байна даа.
ЭЛИЙРСЭН БАЛАЙ ЮМЫГ БОЛ БААБАР ТООЖ УНШИХГҮЙ.НАД ШИГ ТЭНЭГТ ГОЛОГДОЖ БАЙХАД...ЧАМ ШИГ ПОРТЕРЧИНД ЯГ ТААРЧ
Баабарт чиргүүлдэлгүй амиа тээж барах нь уу гэж өөрөөсөө асуу!
Элий балай хүний бичсэн элий текст бна.Бурхан Халдунд дэлхийн хүн хэн ч гарч болно. Эверстэд хэн ч гарч болноштэ.
bitgii balairaad bai l daa. 21 dugeer zuund amdarch baigaagaa meddeggui yu uu
zondoo l gadnykhan gardag l yum bilee manai ajild 3 sar ajillaad butssan 2 german khumuusiig mongolchuudtai tsug garaad l irsen shuu dee zondoo zurag absan baisan
MULGUU TOLGOO UUD MONGOL IIG BALALJI CHADAGUI . MEDEHGUI BAIJI
- Ам нээвэл уушиг нээ гэж үг бий. Бас олны хүч оломгүй далай гэдэг. Хаяа нэг үзэл бодлоо уралдуулж байхад юу нь буруу гэж? Үнэндээ, саяхан л бид хүүхэд байлаа. Хурдхан том болохыг мөрөөднө. Гэтэл том болсон хойноо эргээд хүүхэд насаа мөрөөднө. Цаг хугацаа мөн ч хурдан өнгөрч байна шүү. - Хутагтын дөрвөн үнэн гэж нэг ойлголт бий. Энэ бол бурханы шашны тулгуур болой. Үүнд нэгдүгээрт, зовлон ирэх нь үнэн, хоёрдугаарт, зовлон бүхэн өөрийн шалтгаантай нь үнэн, гуравдугаарт, зовлонгоос ангижрах арга зам олдох нь үнэн, дөрөвдүгээрт, зорьсон үйлээ бүтээх боломж олдох нь үнэн. Хүний зовлон барагдахгүй. Гэхдээ бүх зовлонг гурван том бүлэг болгон хувааж болно. Нэгдүгээрт, өвдөлт. Энэ бол биеийн зовлон. Эндээс үгүйсгэх үзэл урган гарна. Хоёрдугаарт, сайн сайхны мэдрэмж ба үүнээс улбаатай сэтгэл үл ханах зовлон. Энэ бол сэтгэлийн зовлон. Эндээс үгүйлэх үзэл урган гарна. Гуравдугаарт, гачлан гэж нэрлэдэг ахуйн шинжтэй зовлон. Эндээс ялгаварлах үзэл урган гарна. Нэг ёсондоо, үгүйсгэх үзэл, үгүйлэх үзэл, ялгаварлах үзэл гэсэн ийм хэдхэн үзлээс бидний хамаг зовлон урган гарч байна. Үзэл гэдэг маань итгэл үнэмшил маягтай зүйл. Тэгэхлээр зовлон гэдэг нь харьцангуй зүйл ажээ. Их сэтгэгч Кантын бодлоор, үгүйсгэх үзэл гэдэг нь адгуусны шинж, үгүйлэх үзэл нь хүмүүний шинж, харин үл ялгаварлах үзэл нь хувилгааны шинж ажээ. Ингэхдээ хүн бүрт эдгээр гурван шинж их, бага ямар нэгэн хэмжээгээр байдаг байна. Жишээ нь би нигүүлсэх үзэл өрнөдийн бизнест хэрхэн нэвтэрсэн тухай цухас дурдсан. Зарим хүмүүс үүнийг чөлөөт өрсөлдөөнийг үгүйсгэсэн санаа хэмээн ойлгож магадгүй. Ухаандаа, чөлөөт өрсөлдөөн бол хүний ёсноос гажсан бурангуй үзэгдэл, тиймээс зах зээлд төр оролцож ухаалаг, хүн ёсны зохицуулалт хийх ёстой гэх мэт. Энэ бол үгүйсгэх үзлийн нэг жишээ. Чөлөөт өрсөлдөөн буруу л бол ийм өрсөлдөөнөөс төрийн хүчээр зайлсхийх ёстой гэсэн санаа цухалзаж байна. Үнэн хэрэгтээ, энд чөлөөт өрсөлдөөн буруу гэж хэн ч хэлээгүй. Харин тоглоомын дүрэм боловсронгуй бус байна, тиймээс чөлөөт өрсөлдөөний тоглоомын дүрмийг илүү сайжруулах хэрэгтэй гэсэн санааг фон Нейман дэвшүүлсэн. Энд төр ямар ч хамаагүй. Компанийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх тухай яригдаж байна шүү дээ. Уг нь монголчууд бидэнд нүдний хор гэсэн ойлголт байдаг. Залуу хүмүүс өнгө, үзэмж, хэлбэр хөөцөлддөг тэр авирыг хэлж байна. Бусдын анхаарлыг өөртөө татах гэсэн өрсөлдөөн юмуу даа. Үүнийхээ төлөө юугаа ч хайрлахгүй тэмцэхэд бэлэн байдаг. Энэ бол адгууслаг гэхүү амьтанлаг гэх үү тийм чанар. Энэ бол хөгжлийн эхний шат. Дараагийн шат бол хүн болох үе шат. Мөнхийн нөхөр юмуу дайсан гэж үгүй, харин мөнхийн эрх ашиг гэж бий гэсэн прагматик үе шат. Чанар, чансааны төлөө өрсөлдөөн өрнөнө. Энэ үед нүдний хор арилна. Зөв, буруугийн хойноос хөөцөлдөхөө болино. Жинхэнэ сэтгэлийн хат сорино. Сайн, мууг ялгадаг болно. Элдэв арга мэхэнд суралцна. Тэсч үлдэхийн тулд шүү дээ. Дараагийн шат бол мөнхийн хутгийг олохын төлөө тэмцлийн шат. Энэ үед сэтгэлийн хор гээч зүйл арилна. Сайн, муугийн хойноос хөөцөлдөхөө болино. Үнэн, худлыг дэнслэх цаг. Хорвоогийн хоосон чанарыг таньж эхэлнэ. Юу бодитой, юу бодитой бус болохыг эргэцүүлнэ. Яг нарийндаа, хорвоогийн хэмжээс гэдэг зүйл бол хуурамч зүйл. Их бага, олон цөөн, том жижиг, урт богино, хурдан удаан, хүчтэй хүчгүй гээд энэ бүх хэмжээснүүд бид л ялгаж ангилж хараад байгаагаас бус байгальд бол энэ бүх хэмжээснүүд хоорондоо ямар ч ялгаагүй. http://aziinhyleg.blogspot.com/