sonin.mn
Монгол Улсын Засгийн газар, Филиппин Улсын Засгийн газартай хамтран 2015 оны 9 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсын Цөмийн зэвсэггүй статусыг сурталчилах нь сэдвээр АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын орнуудын семинар Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
 
Арга хэмжээг ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг, хамтран зохион байгуулагч Филиппины ГХЯ-ны ТНБД Ж.Доминго нар нээж үг хэлэв. Хоёр өдрийн арга хэмжээнд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн АРФ-ийн гишүүн орнуудын шинжээчид, төр болон ТББ-ын төлөөлөгчид болон бүс нутгийн байгууллагын төлөөлөгчид илтгэл тавьж оролцож байгаагийн зэрэгцээ эдгээр улсын холбогдох байгууллагын удирдах албан тушаалын 20 гаруй төлөөлөгчид харилцан туршлага судалж байна.
 
Эх сурвалж: www.mfa.gov.mn