sonin.mn
09.00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны Иргэний танхимд "Цусаа бэлэглэж амьдрал хайрлая" донорын өдөрлөг болно. 
 
10.00 цагт Барилгачдын талбайд Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 89 жилийн ойн арга хэмжээ болно. Үйл ажиллагаанд салбарын удирдлагууд болон шат шатны төлөөлөл оролцож салбарт амжилт гаргасан тэргүүлэгч байгууллага, барилгачид даа шагнал гардуулна.
 
10.00 цагт НҮБ-ын байранд Хүн төрөлхтний өмнө тулгарсан байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн "ИХ" эрсдлийг багасгахад дэлхийд болон Монгол оронд ямар арга хэмжээ авч буй талаар байгаль орчны судлаачид, мэргэжилтнүүд Английн эрдэмтэн Даниел Прайс тэргүүтэй эрдэмтэдтэй сонирхолтой ярилцлага хийнэ. 
 
11:00 цагт ЭМСЯ-ны 204 тоотод ОХУ-ын Улаан-Үүд хотод 2015 оны 8-р сарын 25-31 өдрүүдэд болсон Олон Улсын хүүхдийн Их наадамд оролцсон Монголын баг тамирчид 71 медаль хүртсэн бахдам амжилтын талаар мэдээлэл хийнэ.
 
11.00 цагт МҮОНРТ-ийн мэдээллийн төвд монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос "монгол ноосон даавуу, сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.
 
12.00 цагт Хөдөлмөрийн Үндэсний Намаас өөрийн намын төв байран дээр хэвлэлийн бага хурал зарлаж байна. Тус хэвлэлийн бага хурлаар Халх Гол эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хууль болон ХҮН-аас гаргасан ажлын хэсэг Дорнод аймгийн Хал Гол сум дээр ажиллаж судалгаа хийсэн тухай мөн судалгаа шинжилгээний багийн дүнгийн талаар олон нийтэд танилцуулах юм. Мөн уг судалгааны үр дүнг УИХ-д өргөн барих болно.
 
14:00 цагт ГХЯ-нд  “Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч хатагтай БИАТА ТРАНКМАН Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд Итгэмжлэх захидлаа гардуулна.
 
14:00 цагт ШУТИС-д "Ногоон барилга" хичээл болон сурах бичгийн нээлтийн ёслол ШУТИС-ийн 1-р байрны 3 давхрын урлаг зааланд болно. Тус арга хэмжээг Каритас Чех олон улсын байгууллага зохион байгуулж байна.
 
11:30 цагт Л.Гансүхийн шүүх хурлыг шоронд биш шүүх танхимд нээлттэй хийхийг шаардаж Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд иргэд мэдээлэл хийнэ.
 
 
12:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Орхон гол бохирдлын талаар “Миний мөрөн” ТББ-аас мэдээлэл хийнэ.
 
 
12:30 цагт “Цэцэн үйлс” ТББ-аас Халх голын 500 га газрын асуудлаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.