sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Дэлхийн II дайнд Японыг АНУ ялсны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ Вашингтон хотноо өчигдөр болжээ. Буулт хийх баримт бичигт Япон гарын үсэг зурж, дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнд 200 орчим ахмад дайчин болон тэдний гэр бүлийн гишүүд оролцжээ.
 
Дэлхийн II дайны үеэр Европт дайтаж явсан, АНУ-ын сенатч асан Боб Доул оролцогчдод хандан, тэмдэглэлт өдрийг дурсан санаж байгаад талархлаа илэрхийлээд, энэ нь АНУ-д эрх чөлөөг авчирсан өдөр юм гэж мэдэгджээ.
 
Ахмад цэргийн албан хаагчид дурсгалын хөшөөний өмнө цэцэг өргөсөн байна.
 
Япончууд бол хамгийн эрээ цээргүй хүмүүс юм гэж Японыг бөмбөгдсөн “B-29” нисэх онгоцны нисгэгч байсан Томас Ваучер өмнө нь хэлж байсан боловч тэрбээр энэ удаад Япон ардчилсан улс болсноос хойш америкчууд тэднийг өөрсөдтэйгөө адилтган үзэх болсон гэж хэлжээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ"