sonin.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн хүчин чармайлтаар "Дарханд Японы шүдний эмч нарыг урьж үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх  үзлэг хийлгэлээ"  гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Гэтэл урилгаар хүрэлцэн ирсэн Доктор Сэнда Акира өөрийн Facebook хуудастаа энэ тухай : "Бид үй олон өвчтнүүдтэй маш их ачаалалтай ажилладаг. Гэсэн хэдий ч манай багийнхныг шууд өөрийн сурталчилгаандаа ашиглаж буй энэ мэт олны танил улс төрчдийн үйлдэлд ямагт цочирдоно. Үнэн хэрэгтээ бид өөрсдийн цэвэр санхүүжилт, чин эрмэлзэлээр ирдэг. Тэд хэзээ ч бидэнд төлбөр төлж байгаагүй. Магадгүй энэ улс төрчдийн зан авир байх. Харин шүдний эмчилгээ хүргэхээр махран ажиллаж буй манай багийн залуу хамтран зүтгэгчид хэзээ ч ийн авирлахгуй билээ" хэмээн бичжээ. Уран илтгэгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар маань Сэнда доктороос уучлал гуйх болов уу?