БУДАПЕШТ. /NHK/. Ойрхи Дорнод болон Африкаас цагаачид, дүрвэгчид олноороо очих болсны улмаас Европын улсуудын галт тэрэгний буудлууд хаагдахад хүрч, төмөр замын үйлчилгээ саатаж байна. Унгарын нийслэл Будапешт хотын Германы чиглэлийн терминал руу дүрвэгчид болон цагаачид олноороо дайрсны улмаас тус төмөр замын буудал өчигдөр түр хаагджээ. Зарим чиглэлд галт тэргийг явуулахаа цуцалж, заримынх нь хөдлөх цагийг хойшлуулсан байна.Дүрвэгчид болон цагаачдын олонх нь Австрийн Вена хотоор дамжин эдийн засгийн хувьд хүчирхэг Германыг зорьж байна.Вена хотод сайн дурынхан галт тэрэгний буудал дээр байсан дүрвэгчдэд хоол, ус өгчээ. Тус хотын Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр, тус хотод урьд нь долоо хоногт 100 орчим дүрвэгч болоод цагаачид очдог байсан бол одоо тэдний тоо өдөрт 3000 гаруй болж нэмэгджээ.
Э.Сүрэн
Сэтгэгдэл0
Эд нар эцэстээ европчуудад гай л болно доо.
odoo haysan chuluu ooriin tolgoi deer AHU dagaad uls oron vimuulj dain hiij baigaliin bayalgiig ni zugeer avaad baisan ediin zasgiin aluurchidiin gai odoo oorsdiin orond ni irj tolboroo avch baina
Хувийн өмч , капитализм , ядуу орнуудыг мөлжих санаа яван явсаар багалзуурдлаа. Хүн эх болсон газраа зүгээр л зүлгэн дээрээ гэрээ бариад сууж байсан бол Монгол ч ийм өрөнд ороо билүү. Өртэй хүн өөдлөхгүй гэж яасан үнэн үг вэ?
iim muu sain haltaruud geed l ireed l shuud eh oroniig ezleed bui shine kolonchilogchidoo... baruun odoo udahgui uls tor ediin zasag, vndesten shashinii gvn hyamarald oron doo..