sonin.mn
МАН-аас улс орны өмнө тулгамдсан томоохон асуудлыг улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нартай хэлэлцэх зорилгоор  “Үндэсний зөвшилцөл” уулзалтыг жил бүр зохион байгуулдаг.
 
Энэ жилийн уулзалтыг энэ сарын 03-нд 11.00 цагт Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд өнөөгийн эрх баригч АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт урилга хүргүүлжээ.
 
Энэ удаагийн уулзалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг