sonin.mn
ВАШИНГТОН. /Sputnik/. Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхийн тулд дэлхийн удирдагчид яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж Аляска муж улсад болж буй Арктикийн талаарх уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэллээ.
 
“Уур амьсгалын өөрчлөлт бидний үр хүүхдийн хувьд холын аюул заналхийлэл биш, одоо болж байгаа зүйл гэдгийг ойлгож ухамсарлах нь чухал” гэж Керри хэлжээ. Хэрвээ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол үүний улмаас дүрвэгчдийн “шинэ хямрал” бий болно гэж Керри онцлон тэмдэглэсэн байна.
 
Дэлхийн 20 орчим улсын удирдагчид, хэдэн зуун хууль тогтоогч, дипломатч болон эрдэмтэн судлаач Аляска муж улсын төв Анкориж хотноо болж буй “Global Leadership in the Arctic: Cooperation, Innovation, Engagement and Resilience” буюу “GLACIER” дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг