sonin.mn
ВЕНА. /ВВС/. Австрийн цагдаа нар улсынхаа хилийн хяналт шалгалтыг чангатгах ажиллагааны хүрээнд 200 гаруй цагаач болон дүрвэгчийг олж илрүүлж, таван хүний наймаачныг баривчилжээ. Унгартай залгаа хил орчимд нь байсан ачааны машинаас өнгөрсөн долоо хоногт 71 хүний цогцос олдсонтой холбогдуулан Австри хилийн хамгаалалтаа сайжруулж байна. Цогцсуудыг Ойрхи Дорнодын дүрвэгчид болон цагаачдынх гэж үзэж байгаа юм. Энэ хэрэгтэй холбогдуулан Унгарын цагдаа нар таван хүнийг баривчилжээ.
 
Австрийн Дотоод хэргийн сайд Йоханна Микл-Лейтнер хэлэхдээ, “Хүний наймаачид улам харгис, хэрцгий болж байна. Тиймээс тэдэнтэй тэмцэх хатуу арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэв.
 
Европыг зорих дүрвэгчид болон цагаачдын тоо нэмэгдсээр байгааг хэлэлцэхээр Европын Холбооны гишүүн улсуудын дотоод хэргийн сайд нар энэ сарын 14-нд уулзана.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ"