sonin.mn
АБУЖА. /CNN/. “Боко Харам” бүлэглэлийн босогчид Нигерийн зүүн хойд нутагт бас нэгэн халдлага үйлдсэн байна. Ингэснээр тус бүлэглэлийн үйлдсэн гурван удаагийн халдлагын улмаас нийт 79 хүн амиа алджээ.
Эхний халдлага баасан гарагийн орой Борно мужийн нийслэл Майдугури хотоос хойш 80 км-т орших Баану тосгонд болсон бөгөөд зэвсэглэсэн босогчид энгийн иргэд рүү гал нээж, 68 хүний амийг хөнөөсөн байна.
 
Хоёр дахь халдлага бямба гарагийн өдөр Борно мужийн Гвоза дүүргийн Хамбагда тосгонд болжээ. Морьтой босогчид сүмд залбирал үйлдэж байсан хүмүүс рүү халдаж, долоон хүний амийг хөнөөж, таван хүнийг шархдуулжээ.
 
Гурав дахь халдлага дээрх халдлагаас хэдэн цагийн дараа Баану тосгоны ойролцоох Карнива тосгонд болсон байна. Халдлагын улмаас тус тосгоны мөргөлийн имам /номлогч/, түүний хүү болон хоёр хөрш амиа алдсан байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ"