УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын ярилцлагыг хүргэж байна
. -Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ их ярвигтай асуудал. Монголын нийгмийг хоёр хуваачихлаа шүү дээ. Зарим нь хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж байхад нөгөө хэсэг нь явуулах нь зүйтэй гэж байна. Би Монгол Улсыг хувааж талцуулсан ямар ч асуудлыг дэмждэггүй. Талцуулаад, хэрэлдүүлээд, наана цаана нь оруулж байвал шийдэл биш, асуудал болж буйн илрэл. Төр засгийн тэргүүнд сууж байгаа хүмүүс шийдэл олж, түүнийх нь дагуу улс нийгэм нь явах учиртай. Гэтэл шийдэл болж байгаа юм алга. Харин ч асуудал нэмж байгаа нь харамсалтай. Би сүүлийн 20 гаруй жилд батлагдсан Өршөөлийн хуулиудын ихэнхд нь гар бие оролцсон. Энэ удаагийн Өршөөлийн хууль шиг ийм замбараагүй, дуулиан шуугиантай хууль гарч байсныг санахгүй байна. Урд нь асуудлыг маш чанд үзэж харж, судлаад шийдвэрээ гаргачихаад, УИХ-д оруулж албажуулдаг байсан. Тиймээс хэл ам багатай, бүтэц зохион байгуулалтын хувьд ч маш хурдан шуурхай хийж хэрэгжүүлж болдог байсан. Харин өнөөдөр оруулж ирсэн зүйлийг хар. Нэг л их хууль баталлаа гэдэг. Үүн дээр хориг тавьчихсан, хоригийг нь хэзээ хэлэлцэх гэж байгаа юм бүү мэд.
-Хүлээлт үүсгэчихлээ?
-Өнөөдөр энэ хууль явж байгаа юм уу,үгүй юу. Нийгэмд асар их хүлээлт байна. Үнэхээр төрийн өршөөл хүртэх ёстой нэг хэсэг байж болно шүү дээ. Тэр хүмүүс горьдлого тавиад л сууж байгаа. Гэтэл хууль нь хэрэгжих үү, үгүй юу бүү мэд. Нэг хэсэг нь төрийн өршөөлөөс бүр хол байх ёстой юм. Огт хамрагдах ёсгүй. Гэтэл тэр хүмүүс нь завших гээд сууж байдаг. Үүнийг туйлын зохион байгуулалтгүй, туйлын хариуцлагагүй, туйлын замбараагүй хэрэгжүүлсэн. Энэ бол манай өнөөгийн төрийн байж байгаа нүүр царай. Бид иймэрхүү л нүүр царайтай байгаа юм. Аливаа асуудал нийгмийг бужигнуулах учиргүй, нийгмийг нягтруулж байх ёстой. Та нар ажигласан бол 2012 оны сонгуулиас хойш УИХ-аас гаргаж байгаа шийдвэрүүд дандаа нийгмийг бужигнуулж байна. Шоргоолжны үүрийг эвдэж байгаатай адил юм хийгээд байна шүү дээ. Цэвэрлэж цэгцлэх, янзлах юм байдаг л байх. Гэхдээ дандаа дутуу дулимаг бодсон, хагас дутуу үсчиж харайсан, өнгө мөнгө дагуулсан болоод байна. Тэр утгаараа Өршөөлийн хууль бас л ийм дүр төрхтэй болчихлоо. Энэ бүгдэд би үнэхээр сэтгэл дундуур яваа. Би цаад агуулга руу нь орохгүй, зөвхөн хэлбэр, зохион байгуулалт талаас нь харахад иймэрхүү байна. Цаашаа орвол зөндөө юм бий байх. Миний мэдэрч байгаагаар энэ асуудал УИХ дээр нэлээн ярвигтай, төвөгтэй болох юм шиг байна.
-Тэгэхээр та Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ гэсэн үг үү. Хоригийг дэмжвэл АН ирэх сонгуульд өрсөлдүүлэхгүй гэж гишүүдээ барьцаалж байгаа сураг дуулдана лээ?
-Би тийм зүйл тоодоггүй шүү дээ. Хэн нэг хүн намайг иймэрхүү зүйлээр барьцаалдаг нас, цаг өнгөрсөн. Би хэн нэгнийг ингэлээ, тэглээ гээд түүнээс нь айгаад явдаг хүн биш. Миний хувийн байр суурь бол Ерөнхийлөгч хоригоо тавьчихсан байгаа юм байна. Асуудал нь ороод ирэг, тал бүрээс нь нухацтай хэлэлцье. Тэгээд эцсийн дүндээ Монгол хожих ямар арга зам байна. Түүнийг хайя. Хэн нэгэнд таалагдах гээд мэдэгдэл хийгээд байх сонирхол алга.
Ажил явахгүй байхад буг болж суух хэрэг юу байна
-Далд эдийн засгийг ил болгоно гэж ярьсаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталчихлаа. Үнэхээр далд эдийн засаг ил болох юм уу?
-Энэ хуулийг анхны хувилбараар нь хэлэлцэж байхад би “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль чинь тун цөөхөн хүний эрх ашгийн асуудал шүү. Хэсэг нөхөд энд тэнд баахан хөрөнгө нууж хаасан, “хулгайлсан” мөнгөө ил гаргах гэж байна. Түүнийг нь гаргачихаад дараа нь ямар нүүрээрээ олны нүүр рүү харж шударга ёс ярих вэ” гэж хэлж байсан. Татварын өршөөлийн хууль нь хамаагүй дээр байсан юм. Ядаж тооны хувьд ч олон хүнийг хамарна, жижиг дунд бизнес эрхлэгчид хамрагдах боломжтой байсан. Би Эдийн засгийн ил тод байдлын тухай биш, татварын өршөөлийн хуулийг гаргахыг дэмжиж байсан. Гэтэл өнөөдөр татварын өршөөлийн хууль нь Эрүүгийн өршөөлийн хууль болж хувираад, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн нэрээр их олон хүний нүглийг дарж өгөх гэж байна. Өчнөөн хариуцлагагүй үйлдэл хийчихээд хариуцлагаас бултсан хүмүүсийн толгойг илж, та нар ингээд хулгай хийгээд, нуугаад, хаагаад, луйвардаад, шулаад, дээрэмдээд бай. Тэр бүгдийг чинь ил тод гэдэг гоё нэр томъёогоор өршөөгөөд өгчихдөг юм. Санаа зовох зүйлгүй, үргэлжлүүл гэж хэлж байгаатай адил болчихож байгаа юм. Манай нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол хариуцлага. Миний сүүлийн жилүүдэд ярьж байгаа зүйл ч энэ. Ямар сайндаа та нар хариуцлага тооцож чаддаггүй юм бол би хариуцлагыг чинь үүрье гээд УИХ-ын гишүүнээс татгалзъя гэж хүртэл мэдэгдэж байсан шүү дээ.
-Ерөнхийлөгч Эдийн засгийн ил тод байдлын хуульд хориг тавиагүй байж Өршөөлийн хуульд хориг тавьсан нь шударга биш байна гэх шүүмжлэл ч гараад байна.
-Би Ерөнхийлөгчийн юу бодож байгааг мэдэхгүй учраас өмнөөс нь ярьж чадахгүй. Түүнийг зөв асуудал тавьсан гэж бодож байгаа. Гэхдээ цаг үе нь, тавьсан хэлбэр нь хэр оновчтой байсан бол гэж бодож байна. Ний нуугүй хэлэхэд Ерөнхийлөгч саран дээрээс бууж ирсэн хүн биш шүү дээ. Үнэхээр энэ асуудлыг шийдье гэж бодож байсан бол Өршөөлийн хууль гаргах гэж байна, татварын өршөөл, Эдийн засгийн ил тод байдлын тухай гээд сүүлийн нэг жил ярьж байхад шийдлийг нь олоод нийгмээ хагалж бутаргачихгүйхэн шиг явуулах ёстой байсан. Өршөөлийн хууль бол бүр 2012 оноос энэ хэсэг нөхөд УИХ-д орж ирснээс хойш ярьсан асуудал. Ерөнхийлөгч үүнийг мэдэж байсан. Одоо ийм болчихсон хойно нь гэнэт гарч ирээд, юу болсон бэ гэсэн маягтай байгаа нь олон нийтэд итгэл төрүүлэхгүй байгаа юм л даа. Асуудлыг шийдье гэсэн сонирхол байна уу, эсвэл популизмаа хийгээд байна уу гэж хараад байна. Тэр хэмжээгээрээ ярьж, хэлж байгаа зүйлийнх нь үнэ цэн унаад байна.
-Монгол Улс өрийн дарамтад орлоо. Гадаад нэр хүнд навч уналаа. Вальютын ханш, төсвийн алдагдал гээд аюулын харанга дэлдсэн асуудлууд олон байна. Эдийн засгийг сэргээхийн тулд нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?
-Эдийн засаг хэцүү байна гэж бүгд ярьж байна. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдсоноос хойших хугацаанд би эдийн засаг, төр засагтай холбоотой асуудлаар бараг яриагүй. Энэ нь аминдаа дэмжиж байгаа хэрэг байсан. Сайн, муу ч бай шинэ засаг гараад ирлээ, бас яадаг бол гэсэн горьдлого төрж байна шүү дээ. Залуу хүн арай өөрөөр ажиллаж магадгүй гэж харсан. Түүнээс хойш зургаа долоон сар өнгөрлөө. Итгэл байхгүй болсон. Би эднээс юм горьдохгүй байгаа. Яаж ийж байгаад салгануулаад сонгуульдаа хүргэчих юмсан гэх бодол төрж байна. Түүнээс сүрхий юм хийгээд өөрчлөөд аваад явна гэж байхгүй байх. Зургаа, долоон сарын хугацаанд юу хийсэн бэ гэхээр Ч.Сайханбилэг унаган мэргэжлийнхээ дагуу л ажлаа хийлээ шүү дээ. Ерөнхий сайд маань пиараа л хийлээ. Бодит ажил бол явсангүй. Зургаа долоон сарын дараа үүнийг нь хэлэхэд болно байх гэж бодож байна. Ажил явахгүй байгаа бол буг болж суух хэрэг юу байна. Үнэхээр л эх орондоо хайртай, тийм л өндөр ухамсартай юм бол хурдхан явах хэрэгтэй. Урьд нь ч би хэлж байсан. Ажлаа хийж чадахгүй байгаа хүнийг нэг өдөр, нэг цаг ч бүү байлга. Хурдан явуул. Чаддаг хүн нь орж ирэг. Ердөө л энэ. Өөр асуудал байхгүй.
Улс төрийн, бизнесийн бүлэглэлүүд хоорондоо үзэлцээд байна
-Урсгалаараа яваад байхаар эргээд ард иргэдийн амьдрал хүндэрнэ. Ирэх сонгууль хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй бол валютын ханш өсдгөөрөө өсч, эдийн засаг улам дордоно шүү дээ?
-Юм эзэнтэй байх ёстой. Хэн нэг хүн тодорхой ямар нэг ажлыг хариуцах ёстой. УИХ хууль тогтоох ажлаа хариуц. Хуулийнхаа хэрэгжилтийг хангаад сууж бай. Гүйцэтгэх засаглал Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулийн хэрэгжилтийг хариуцна гээд Үндсэн хуульд заасан байгаа. Энэ ажлаа л хий. УИХ, Засгийн газар өөр өөрсдийн хийх ёстой ажлаа л хий. Аль алиндаа шаардлага тавь. Үүнээсээ эхэл. Маш энгийн зүйл. Гэтэл УИХ шаардлагаа тавьж чадахгүй байна шүү дээ. Одоо байж байгаа байдлаа хар. Энэ УИХ юу хийгээд сууж байгаа юм бэ. Зун хуралдаад байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Ээлжит бус чуулган зарлаад байгаа ч юм шиг зарлахгүй байгаа ч юм шиг. Зарлаад хуралдуулахдаа Эрүүгийн хуулийг өөрчилнө гэж байсан ч сүүлдээ больчихлоо шүү дээ. Эцэстээ зургаан сайдыг явуулсан, явуулаагүй гэсэн байдалтай тулгарч үлдлээ. Засгийн газар юу хийгээд байгаа юм бүү мэд. Эдийн засгийн өнөөдөр тулгамдаад байгаа асуудал гэхээсээ хамгийн наад зах нь хүн бүр суурь суурин дээрээ байх ёстой. Суудал суудал дээрээ суух ёстой. Дээрээ суудлаа олохгүй бол доороо хэзээ ч гүйдлээ олохгүй. УИХ, Засгийн газар нь байр суурин дээрээ байж чадахгүй байхад ажил хийж байгаа яам гэж байхгүй шүү дээ.
Зургаан сайдыг нөхөн томилоод асуудал шийдэгдэх үү. Маш эргэлзээтэй. Шинээр гарч ирэх зургаан сайд явсан зургаан сайдаасаа илүү байх уу гэдэг нь бүр эргэлзээтэй. Зургаан сайдыг нөхөөд нөхөөстэй Засгийн газар явлаа гэхэд энэ нь хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг хүмүүс яриад эхэлчихлээ. Үүнд хүлээлт бий болчихсон төр засгийн нэр хүнд байхгүй болчихсон, гүйцэтгэх засаглалын нэр хүнд шалдаа уначихсан тохиолдолд юун эдийн засгийг босгох асуудал яриад байна вэ. Тэр чинь байхгүй.
-Тэгэхээр одоо яах ёстой юм бэ. Гарц нь юу юм?
-Хамгийн түрүүнд хийх асуудал бол бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэхээс гадна олны итгэл даах чадвартай зангарагтай хүн гарч ирэх ёстой. Тэгж байж хаана, хэн нь эзэн юм, хэн юуг хариуцаж байна вэ гэдгээ маш тодорхой болгож байж дараа нь макро микро эдийн засгийн асуудлуудыг ярих ёстой. Ний нуугүй ярихад энэ замбараагүй эцэс төгсгөлгүй байдал элдэв янзын ашиг сонирхолтой хүмүүст маш хэрэгтэй байна. Үүний цаана яагаад ийм байдалд орчихоод байна, асуудал нь зургаан сайдыг явуулахдаа байгаа юм уу эсвэл өөр ямар нэг учир шалтгаан байна уу гэдгийг бид харах ёстой. Тэр учир шалтгаан нь үндсэндээ Тавантолгой шүү дээ. Тавантолгой дээр бизнесийн улс төрийн бүлэглэлүүд бий болчихоод хоорондоо үзэлцээд байна. Хамгийн том зүйлээ хэн нь эзэмших вэ гэдэг дээр үзэлцээд байна. Ердөө л энэ. Хэрэв би эзэмшихгүй бол чамайг эзэмшүүлэхгүй гэж нэг нэгнийгээ барьцаалаад хаагаад боогоод чөдөрлөөд явж байна. Ийм зүйл энэ нийгмийг явуулахгүй л дээ. Чоно борооноор гэгчээр том том бүлэглэлүүд хоорондоо үзэлцэж байхад дундуур нь жижиг жижиг цөөвөр чононууд хажуунаас нь орж ирж хазаж, жаахан юм авч сайд болох гээд үзээд байна. Жижиг луйварчдын л асуудал. Амаржаргал өнөөдөр шүүмжлээд сууж байна гэх байх. Гэхдээ би шүүмжлээд байгаа юм биш гарцыг нь хэлж байна. Гарц нь юу юм бэ гэхээр энэ улс эзэнтэй болох ёстой. Энэ засаг чинь эзэнтэй болох ёстой. Чадаж байгаа хүнээ ажиллуул, чадахгүй байгаа бол хурдхан шиг зайлуул. Ингэж байж юм эхэлнэ. Ингэж байж төсвийн бодлогоо тэлэх үү, хумих уу, мөнгөний бодлогоо нэмэх үү хасах уу, ханш, инфляцийг яах вэ гэдгээ ярина. Би шийдлийг нь маш тодорхой хэлж байна. Чадахгүй байгаа бол нэг минут ч битгий байлга. Үүнийг Засгийн газрын хэмжээнд хүртэл ярих ёстой.
-Засгийн газар огцрох ёстой гэсэн үг үү?
-Би бол тэгж л үзэж байна.
-Одоо Засгийн газар огцроод байдал дээрдэх үү?
-Энэнээс дордуулах юм уу.
-УИХ тарах талаар яриа гараад байсан. Ажил хийж байгаа хүн алга учраас л ийм яриа гарсан болов уу?
-УИХ тарах талаар хэд хэдэн хүн мэдэгдэл хийсэн байсан. Төрийн тогтолцоогоо та нар хэр зэрэг сайн ойлгодог эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Хамгийн тогтвортой байх ёстой институц нь УИХ. Засгийн газар хэд ч өөрчлөгдөж болно. Тэр чухал биш. Төрийг тогтвортой байлгаж байгаа УИХ бүрэн хугацаагаараа ажиллаж байж дараа дараагийн УИХ руу шилждэг зарчим байвал сайн. Тиймээс УИХ-ыг тараая гэж түүн рүү түлхэж буй хүмүүсийг би сайшаахгүй байгаа. УИХ-ын ажиллагаа төгс төгөлдөр бус шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Миний шүүмжилж ярьсан зүйлүүдийн гол төлөөлөгч нь УИХ дотор сууж байгаа. Напоелоны хэлсэн нэг үг байдаг. “Мөнгө бол үнэртдэггүй юм. Мөнгөнд эх орон байдаггүй юм. Тиймээс мөнгөтэй хүнийг улс төр рүү битгий оруулж бай” гэж. Мөнгөтэй хүмүүс эх оронгүй хүмүүс тийм ч учраас зарим нь цээжээ маш их дэлддэг байх. Би эх орондоо хязгааргүй их хайртай гэж. Үнэн хэрэг дээрээ мөнгөнд эх орон байхгүй. Тэр хүмүүс энд орж ирэхээрээ ямар гай болдгийг эрх биш харсан байх. Манай ард иргэд 25 жил сонгуульд оролцлоо эрх биш гадарлах хэмжээнд хүрсэн байх гэж бодож байна. Тэгэхээр 2016 оны сонгуулиар зөв сонголт хийх байх гэж горьдож байгаа. Ямар ч байсан УИХ-ыг тараая гэдэг гайхамшигтай шийдэл биш. Үүнийг дэмжээд өөгшүүлээд байх зүйл ч биш.
Монгол төрийг уландаа гишгэх явдал 2000 оноос эхэлсэн
-АН Монгол төрийг уландаа гишгэж байна. Сонгогчдын итгэл ч навс унаж байх шиг?
-Ганц АН биш. Энэ улс төрийн намууд бүгд шүү дээ. 2000 оноос хойших үйл явдлыг аваад үзвэл нэг хэсэг үндсэндээ 76:0 байсан шүү дээ. 72 нь МАХН, нөгөө намууд нь нэг суудалтай байсан. Тэгэхэд л гишгэж эхэлсэн. Төрөөр тоглож эхэлсэн. Дэд сайд гэдэг албан тушаалыг 500 сая төгрөгөөр үнэлээд энэ албан тушаалуудыг бий болгож эхэлсэн. Бүх зүйлийг мөнгөн хэлбэрт оруулсан. Үүнийг өнөөдөр хүмүүс ярихгүй л байгаа болохоос маш их зүйл тэр үеэс эхэлсэн. Манайхан муу зүйлийг төгөлдөржүүлэхдээ сайн хүмүүс. Тиймээс одоо төгс төгөлдөр рүү оруулаад явж байх шиг байна. Тиймээс би ганц АН-ыг хэлэхгүй. Аль алинийг л хэлнэ. Улс төрийн намын том том дарга нар дээд зэргээр хувь нэмрээ оруулсан.
-Одоогийн нөхцөл байдал АН-ын нэр хүнд илүү унасан харагдаж байна. Та ч намынхаа үйл ажиллагааг шүүмжилж байна. Тэгвэл та намынхаа гишүүнээс татгалзчихаж болдоггүй юм уу?
-Түдгэлзэж болно. Гэхдээ үнэнийг хэлэхэд би энэ намыг босгох гэж их зүтгэсэн. 2000 оны сонгуулийн өмнө би МҮАН-ын дарга байж байгаад тараад 5-6 болсон байсан намыг нэгтгээд орчин цагийн нам болгоод өглөө. Үүнд нам буруутай гэхээсээ илүүтэй субьектив талын асуудлуудыг хөндөх ёстой. Намын хэдэн мянган гишүүд чин сэтгэлээсээ үнэлэмжийн араас явж байгаа. Болгохсон, бүтээх юмсан энэ улс орныг, үр хүүхдээ аятай тухтай амьдруулахсан гээд чин итгэл үнэмшлээрээ явж байгаа. Тэр хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлж, үгүйсгэж болохгүй. Намын нэрийг барьж арчаагүй аашилж байгаа хүмүүст бид өнөөдөр хариуцлага тооцож чадахгүй байна. Манай намын ҮЗХ ямархуу байгааг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Бусад улстөрийн намуудыг ч гэсэн хар л даа. Сая жаахан юм болонгуут МАН дотор бужигнаж эхэлж байна. Гол нь нягтрах ёстой. Улс төрийн намуудаар дамжин төрийн үйл ажиллагаа явж байгаа тохиолдолд улс төрийн намууд цөөхөн байх ёстой. Би хоёр улс төрийн нам давамгайлсан байх ёстой гэж үздэг хүн. Манайд 20-30 нам огт хэрэггүй. Хоёр нам бие биендээ хяналт тавьж чаддаг байх ёстой. Нэг нь засгийн эрх барьж байхад нөгөөх нь ажил хэрэгчээр шүүмжлээд шударгаар явах хэрэгтэй.
-Та АН-аас хөөгдөж бас уригдаж дарга болж үзсэн хүн. Айх зүйл одоо байхгүй. АН-ын фракциудын зөрчлөөс болоод намын дотоод хүч маш их суларч байна. Ийм үед намаа аврахын тулд удирдлагуудтайгаа тулж ярьж үзэв үү?
-Фракциуд тухайн үедээ үүргээ гүйцэтгэсэн үү гэвэл гүйцэтгэсэн. Үүргээ гүйцэтгэсэн бол одоо үеэ өнгөрөөгөөд явах л хэрэгтэй. Өнөөдрийн фракциуд шийдэл биш. Дандаа асуудал үүсгэж байна. Үүнээс татгалзана гэдэг зөв санаа. Яг цагаа тулахаар татгалзаж чадахгүй байна. Хэдийгээр албан ёсоор зарлаад байгаа ч татгалзаж чадахгүй л байна. З.Энхболд даргыг фракциас татгалзана гэж байхад нь би “За юу л бол” гэж бодож байсан. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, гайгүй явчих ч болов уу гэсэн чадахгүй байна. Өнөөдөр хэдэн сайд, дэд сайд нарын асуудал дээр наймаа хийгээд өөрөө дунд нь орчихсон, наймааны гол эзэн болчихсон явж байна. Үүнийгээ том том ухаантай зүйлээр тайлбарлаад явж байна. Бас л болоогүй л байна. Бэлтгэгдээгүй л байна. Нялцгай л байна гэж хэлэх гээд байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
Х.Уянга
Сэтгэгдэл0
Эх орноороо тоглосон төрийн удирдагчдыг буудан алая. Монгол африкийн замаар орсоон.
Amarjargalyg saya erunhi said bolgoh baisan umaa. er n manaid zarchimch shudarga ulsaasaa zailshiigeed hamtarch idehiin yuld ali boloh idej uudag avilgal avdag ugdug huvaadgaa l haidag bolson tsag bn
Амаржаргал бол дүнхүү Сайханбилэг, үл мэдэгч Элбэг нараас дээр л дээ. Гэхдээ бас л ХУДЛАА хүн шүү дээ. Эдийн засгийн талаар үнэн ойлголтгүй яаж яваад эдийн засагч нэр зүүсийн бүү мэд!!!!!! Энэ нөхөр ерөнхий сайд, сангийн сайд бүгдийг л хийсэн, ЧАДВАРГҮЙГЭЭ ХАРУУЛСАН. Энэ хүнээс юу ч гарахгүй!!!!!!! Зөвхөн алга болхоосоо өмөн ахиад нэг албан тушаалд сууж үзэх жаал хөрөнгө хуримтлуулхаас өөр бодолгүй шүү дээ. ДЭМИЙ НӨХӨР ДЭЭ!!
АН МАХНы АВИЛГАЛЧИД ГАНЦ МОНГОЛЫН ХӨГЖӨЛИЙГ Ч БИШ МӨН УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙГ БАРЬЦААНД АВСАН.
Таны АН сүйрэх нээ. Генсек нь гэж үнээний үтрээнд гар шургуулдаг мэргэжилтэй,түмэн тахианы гонжиго ширтэж өндөг тоолдог ажилтай, үр хүүхэд гэж үлдээх юм хураах шаардлагагүй, ар гэртээ очоод авгайгаас өөр тэврэх амьтангүй, амандаа ургах ургах эр хүн гэхээр ганц хялгасгүй авгай хүүхэн шиг царайлсан амьтан, хөгжлийн бэрхшээлтэй хүний муу үзэж, мин булдаг зантай намын дарга хоёр нь энэ сайхан Ардчилсан намын амийг таслах тавилантай ажээ. Зандаахүү , Эрхэмбаяр нөхөр нар зуу гаруй мянган гишүүнтэй, 100 мянгаар тоолох сэхээтэнтэнтэй энэ намаас очиж,очиж орон нутгийнхаа намыг хаглан бутаргаж, сонгуульд ялагдуулж, нэр нүүрээ барж, удирдлагад ад болж,гишүүддээ үзэн ядагдаж, ард түмэнд муугаа дуудуулсан 5 хүн дэд сайдад дэвшүүлхээр олж иржээ. Одоо төрд өчигдөрийн ялтан өршөөлөөр гарч ирээд төрөөс төрсөн Авилгачдыг өршөөлд хамруулах хууль батлуулахаар шантааж хийж, төр хутгаж байхад дээрээс нь АН-ын дарга , генсекийн үүрэг гүйцэтгэгч гэх хууль бус хоёр хулгайч уржигдарын алуурч, дарамтлагч, танхайн рецидив гэмт хэрэгтнийг гудамжнаас чирч ирж дэд сайдад нэр дэвшүүлж ГЗ гэх намын даргын нэрээр гул барьсан улс төрийн товчооноос дэмжлэг авна гэдэг чинь дэндүү бузартаж байгаам биш үү. Бидний мэдэж байгаагаар ийм бузар амьтадыг намд шургуулж өөртэйгээ адил хүний аминд хүрдэг эрүүгийн элементийг төрлүү шургуулдаг хулгайч гэвэлС.Эрдэнэ- Женко-Бэлтрэг-Эрхэмбаяр нар л чадна. Энэ тохиолдолд АН ҮЗХ-оо хуралдуулж энэ хоёр бузрыг долоон уулын цаагуур, дов шорооны доогуур ортол нь хөөж зайлуулах ёстой. Одоо ингэж байгаа юм чин АН-аас УИХ-д нэр дэвшүүлэхдээ яах бол гэхээс туйлын аймшигтай санагдаж байна. Энэ 2 хар пяздагаар АН сонгуульд удирдуулж орвол бүрэн сүйрэх юм байна. Монголчууд бид ардчилалд, АН-д хайртай гэхдээ ШОНХОРЫн далайн дээрэмчид шиг адгийн шааруудыг дэмжих боломж алга. Нэрсийн сонсоцгооё: 2 удаагийн хүний аминд хүрсэн С.Эрдэнэ, намаас урваж ирсэн бүдүүлэг, хэрүүлч авгай Арвин, шоронд орохоос айж зугатан ирж амь хоргодсноо маргаашаас нь АН-ын толгой дээр гарсан шезо Батзандан, Женкогийн жорлон ул долоож бохирыг нь угаадаг арилгадаг резин бээлий болсон, шаймий Эрдэнэчимэг, ШиХу-ийн Хүрэлсүхээс шанаа аваад орон гаран болж дэмий тэнээд эргэж ирээгүй Гарьдхүү, юу хэлж ярьж байгаагаа мэдэхгүй уймраа чавганц аятай эргүү, завьжаа бүүргэнээр дүүргэсэн үхэр огодой шиг Ганбат, хойморлуу харж байхдаа хатавчруу бас харж байдаг хэлэх хийх нь зөрсөн богд Ганхуяг, дан дээл гэж хашгичсаар байгаа засгаа хөмөрч, сайдаар шагнуулчаад дээлээ тайлахаа мартсан ичих нүүргүй голигор махан таташ шиг Бурмаа чавка за тэгээд Эрдэнээг дагасан эрүүгийн элемент дарханы ахдүү 5 Даш, Ч.Энхтайван дээр нь дөрөө харшуулагч гудамжны муу аргаар улс төр хорлодог Женко Баттулга гэсэн МӨРӨӨДЛИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ гарч ирж байна. Бэлтрэг Энхболд ийм л хүмүүсийг төрд шахаж байна АН-хаан. Одоо ҮЗХ-ны хурлаа зарлаж энэ заваан Бэлртэг,Эрхэмбаяр хоёроосоо салцгаая. Өөрсдийгөө өмөөрөхийн тулд байсгээд л АН-ыг хагалан бутаргагч гэсэн үг гуцна, хатуужил үзсэн АН энэ муу гавногийн хэлснээр хагарч бутардаг шаазан ч биш шүү, харин ийм балай амьтадыг ганц хөрвөөгөөд газар буулгахаа мэднэ. Харж л байя.
Амаржаргал мундаг зөв хэлсэн байна
Amarjargalyg Prime Minister bolgoh yostoi baisan yum. 2017 ond for President, Amarjargal Mandtugai
АН МАХНы АВИЛГАЛЧИД ГАНЦ МОНГОЛЫН ХӨГЖӨЛИЙГ Ч БИШ МӨН УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙГ БАРЬЦААНД АВСАН.
Jasrai guaig amiluulj ediin zasgaa sergeekh arga bodoochee .AN-iinkhan uur namiinkh geed bosood irvervel tookhgui baikh shuu
bas l elbegiin orooson dugui hudlaa saihan yarihaas tsaashgui, gishuunii ajliig ch ingej ch hiideggui bh aa, shownoos oor yum tolgoid ni bdg ch yum uu gui ch yum uu
AH -D YNENDEE ENE XYNEES UUR OLIGTOI MEDLEGTEI TULXTAI XYN YNENDEE BXGYI DEE...ZUB SHUDRAGA TA;LDAA XYN DEE
ЮУ ҮНЭН ТЭР ҮНЭН
Gol ni ner tsever hun alga. Amarjargal l bna, Saihanbileg zorigtoi ajil hiih geheer nuguuduul ni No-goor ni baritsaalchihaad bga daa.
Амаржаргал оороо юм хийж чаддаггуй хун! Ярих бол хэн ч чадноо! Юм хийж чаддаг хунээр нь еронхий сайд хийлгэх хэрэгтэй! Хотын даргаар еронхий сайдаа хийлгээд багаа бурдуулээд ажиллавал амжилтад хурэхгуй ч нэг юм руу хурнэ!
Gant ruu hurchih vii dee
Ноднин л Амаржаргал ЕС болох байсын
Амаржаргал бол дүнхүү Сайханбилэг, үл мэдэгч Элбэг нараас дээр л дээ. Гэхдээ бас л ХУДЛАА хүн шүү дээ. Эдийн засгийн талаар үнэн ойлголтгүй яаж яваад эдийн засагч нэр зүүсийн бүү мэд!!!!!! Энэ нөхөр ерөнхий сайд, сангийн сайд бүгдийг л хийсэн, ЧАДВАРГҮЙГЭЭ ХАРУУЛСАН. Энэ хүнээс юу ч гарахгүй!!!!!!! Зөвхөн алга болхоосоо өмөн ахиад нэг албан тушаалд сууж үзэх жаал хөрөнгө хуримтлуулхаас өөр бодолгүй шүү дээ. ДЭМИЙ НӨХӨР ДЭЭ!!
Amarjargaliin zuw shdee.
showuuchin hujaa dandaa ard tumniig 2 huvaaj baidag tiim surhii baisan yum bol (IL Todiin huulid) horig tavihgui yasan yum hamgiin ayultai huuli chin ene shuudee hen nuusan mongoo il bolgosniig zarlahgui tas nuuh yum gene herev vvniig ni ilchilsen hen negen huniig harin shorond horih huuliin zaaltai vnheer aimshig Bayartsogt martsan $$$$$ oruulj ireh yum gesen shuu barag ednii nuusan horongiin barimtiig ustgana gej baisan gamshig oorsdoo zoriulsan iim huulid horig tavihgui baij Ardiin huuhduudiig bolhoor heden 10 jileer horiod taltsuulaad baidag hogiin hujaa
чи өөрөө хужаа. энэ хүн зөв л ярьж байна шдээ
ene odoo yu ve.. khaanaas garsan novsh ve... garal uusleen martsan baina..
Amarjargal garal uuslee martaagui nuugaagui yagaad gevel jinhene mongol etseg ehees tursun hun. harin jinhene hujaa saihanbileg bayartsogt nar hamsaatan chi uuruu
Mash zuv sedev hundsun bnaa,ene ulsiin ediin zasgiig dor ni sergeechih hun bgaan daa ug ni...
ZUV SHUU
АМАРЖАРГАЛ ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА ЮУ АМЖУУЛСНЫГ САНАХГҮЙ Л ЮМ.ЧИМЭЭГҮЙ БАЙЖ БАЙГААД УЛС ТӨРД ЯС ХАЯДАГ...ЯВЦГҮЙ Л УЛС ТӨРЧ.
Hudal hudal shaal hudal!
Уут Сайханбилэгийг яагаад ЕС болгочихсон юм бэ? Одоохон солихгуй бол ч Дубайдаад л суугаад байх амьтан даа. Юу ч гарахгуй дээ.
Өнгөрсөн 25 жилд гарсан ЕС-уудаас Амаржаргал Энхсайхантай дүйх хэмжээний ганц хүн. Даанч хүнд долигонож чаддаггүй, бүлэг фракц үүсгэх дургүй. Тиймдээ өвөл ялагдсан байх.
Amarjargal bol noyon nuruutai hun shyy. Uhaantai mujik bga yum.
Амаржаргал бас л ХУДЛАА хүн шүү дээ. Эдийн засгийн талаар үнэн ойлголтгүй яаж яваад эдийн засагч нэр зүүсийн бүү мэд!!!!!! Энэ нөхөр ерөнхий сайд, сангийн сайд бүгдийг л хийсэн, ЧАДВАРГҮЙГЭЭ ХАРУУЛСАН. Энэ хүнээс юу ч гарахгүй!!!!!!! Зөвхөн алга болхоосоо өмөн ахиад нэг албан тушаалд сууж үзэх жаал хөрөнгө хуримтлуулхаас өөр бодолгүй шүү дээ. ДЭМИЙ НӨХӨР ДЭЭ!!
Зөв ярьжээ. Дэмжиж байна. 25 жил ардчилал гэж яриад энэ далбаан дор хэдэн хүн ээлжилж төрийн албаар сэлгэж томилогдон тоглов. Энэ тоглоом нь улс орныг сүйрүүлэх хэмжээнд хүрэв. Эдийн засгийн уналт, Засгийн эрхийн тэмцэл, Эд мөнгө нрх мэдлийн хуйвалдаан гэх мэт.
Амаржаргалын зов маш унэн зуйл ярьжээ.З.Энхболд Сайханбилэг 2 унэхээр ялцгай байна .Ажил хийж чадахгуй хуний ам харж хуний боолжис долоож яваа бол сандалыг БУГ болж суугаад яах юм хурдан зайлуулах хэрэгтэй . Амарааг дэмжиж байна.Элбэгээ шийдвэртэй юм хийхгуй байна нэг л юмнаас айгаад байнадаа чааваас
AN SHUDRAGA HUNEES AIDAG. AMARJARGAL GANTC BOLOVSORSON HUN
үнэхээр мундаг хүн
Та нар амаржаргалын гэх тодотголтой ямар нэг ажил харсан уу. Байнга шүүмжлээд л сууж байдаг хүн. Ямар ч юм хийж эрсдэл хүлээхгүй ухаантай царай гаргаж хүн бүрийг шүүмжлэхэс өөр юу хийж байна хүмүүсээ бодитой дүгнэж сонголтоо хийгээрэй. Манайхан хүн дүгнэхдээ маш хийсвэр хандах юм
NUGUUDYYL NI SHAL BYDYYLEG TENEGYYD DUND YAMAR CH XYN BGAAD YUM XIIJ CHADAXGYI SHYY DEE,,,TSAADUUL NI ZUBXUN MUNGU BODSON MALNUUD XOINO YNEXEER GANTSAARDDAG XYN DEE
10 жилдээ нэг юу ч гар хуруугаа оролцуулдаггүй мөртлөө цэцэрхэнэ, хүүхдүүдийн дунд яс хаяж муудалцуулдаг, хумсаа нуусан муур шиг л банди байсан юм. Төрд гарч ирээд ганц ч мод ядаж тарисангүй. Яг л байх байдгаараа. Чи зүгээр багшаа хийгээд хуцаж яв, Амараа. Чи Го Баатар гэвэл намайг таних байх.
Амаржаргалаа чи бүгдийг шүүмжлээд өөрөө ерөнхий сайд болмоор байна уу. Чи юу хийж чадах вэ. Юу ч хийэ чадахгүйгээ 2000 онд харуулман бишүү
Юу ч чадаагүй атаач жөтөөч бацаан хэвээрээ л байнадаа
Амарэаргалын ярьснаар намын бүх нөхөд нь нялцгай бодоогүй цөөвар чононууд юм байна, чаддаг юм өол өөрөө нам байгуулаад ялахд улсаа хөгжүүлээч. Хэдэн удаа их хжралд сонгогдохдоо тойрогтоо юу с хийдэггүы байнга тойргоо сольсон. Өмнөх тойрогт нь очсон хүн амаржаргалын балгаас бололд дандаа ялхгдсан ийм л түүхтэй хүн худлаа цэцэрхэгч
Яг үнэн худлаа цэцэрхэгч гэдэг нь
Энэ социализмын политэкономын багш хэзээ юу мэддэг болчихсон юм бол оо.Өөрийгөө хэн болсон гэж бодоод байгаа юм бол. Саяхан л Сангийн Яамны дэргэдэх санхүүгийн техникумын захирал ухаантай нэг чалчаа нөхөр л байсан.Нөгөө " Ярьдаг шувуу" гэх шиг л юм байсан.
“Мөнгө бол үнэртдэггүй юм. Мөнгөнд эх орон байдаггүй юм. Тиймээс мөнгөтэй хүнийг улс төр рүү битгий оруулж бай”
Амаржаргал намын эрх ашиг гэхгүйгээр улсын эрх ашигт буруу нөлөөтэй зүйл хийгээд эхэлбэл АН-аа шүүмжлээд эхэлдэг. Бондын мөнгөний зарцуулалтыг буруу хийж байгааг Алтанхуяг, Н.Батбаяр нарыг анх эхлэхэд нь л маш их шүүмжилсэн. Ингэж мөнгө олдоггүй автозам зэрэг салбар руу хийвэл буцаагаад төлж чадахгүй дампууралд хүргэнэ. Боловсруулах үйлдвэрийн салбартаа бүгдийг хий гэсэн. Гэтэл Алтанхуяг Амаржаргал гуай дандаа эсэргүү юм ярьж явдагаа болиорой гэж загнаад хүлээж аваагүй. Тэгээд яг дампуурал руугаа орчихсон. өмнө нь ч буруу юмыг нүүрэн дээр нь хэлдэг бсан. Тэрнээсээ болоод нам дотроо ганцаардчихсан. Уг нь сая яаж ч бодсон Сайханбилэг биш энэ Амаржаргал ЕС болох ёстой бсан. Тэгсэн бол арай ч Сайханбилэг шиг Дубайн гэрээг хийхгүй л бсан юм. Одоо нэг бол наад Амаржаргалаа ЕС болгоод нэг үзээчээ гэж АН-ынханд хэлмээр бн.
Р.Амаржаргалыг дэмжиж байна
Өршөөлийн хуулиар хамаг нэр хүндээ унагалаа да. Одоо засах боломж уг нь байна.
gomdson bandi, golionii svvl, onuu xen bandiin yu ni ch bilee dee, neg udaa bas ene suudald suux aytai baisan, chaawaas chadaagvi dee, fortuna ene xoer, caana ni ax xalzan tergvvtei, elbegt xulxiduulsan, xariugaa awax geed orgazm ni gozoij baisan mv denchvvd l baiw daa. ted mongolchuudad buyngvichvv, bi l law sejigledeg
Зөв л ярьсан байна. Үнэн үг хэлсэн хүнд ямар олон хүн дургүй байнаа кк.
Unah ni todorhoi bolson humuusiig minut ch udaan bailgaj bolohgui.Negentnunah ni todorhoi bolson humuus bol Mongol ulsiin esteg yuu ch hiihees butsahgui jinhene ets shiidsen daisantai l adil tiimees uunees iluu Mongol uls hohiroogui deeree ertehen arastan bolson alban tushaaltanuudiig ni huuhnu gej baigaa ni mash zuv baina.
Амаржаргалыг гайгүй гэж бодож байсан худлаа юм байна. угаасаа баруун монголчуудын цусанд нэг юм байдаг юм байна. Тэднээс монголоо хайрлах гэх үү, харамлах гэх үү нэг юм дутаад байх юм. Элбэгээ, сайханбилэг, С.Баяр-хотгойд, дорлигжав, Нямдорж. Магадгүй үндэсний олонх болсон халх түмнээ хайрлах хайр ч юм уу, нутаг байгалиа хайрлах хайр ч юм уу. Ердөө нэг санасанд хүрэхгүй юм даа.
Ийм ярилцлага уншчихаад ийм бодол төрдөг хүн гэж бас байдаг юм бн.
Бүх Монгол хүнд ийм бодол төрдөг!!!! Монгол бол мэдээж юу гэж тийм бодол төрөх вэ дээ!!!!! Нээрээ яг үнэндээ, энэ "бага ястан" гэж нэрлэгддэг хүмүүст нэг л тийм өөриймсөг, Монголоо гэсэн чанар дутагтдаад байх шиг байдиймаа!!!! Хоёрдагч сэтгэлтэй хүмүүс гэхүү дээ. Дүрвэд, буриадууд л дээ үндсэндээ. Цаашаа сэтгэлтэй, нэг л тийм чин сэтгэлийн эх орон, Монгол гэсэн үзэл үгүй!!!
ene bol unen shuu, halhiin toriig halhuud oorsdoo medetsgeeye
Бүгдийг зөв хэлсэн байна. Монголд чинь социализмын үед ч юм мэддэг хүнээ дээш нь гаргадаггүй байсан, өнөө үед бол бүүр халгаахгүй болсон үе.
Таныг дэмждэг шуу. Балиар юманд нэрээ хутгаж байхыг н ероосоо сонсоогуй, цэвэрхэн улдсэн цоохон улс торчийн 1 шуу
Амаржаргал ЕС байхдаа юу хийсэнээ хэл юу ч хийгээгүй зүгээр л онол яриад хүн шүүмжлэх дуртай. Одоо шахаад шахаад ус гарахаас тос гарахгүй . Ордоны ханан дээр зураг нь л үлдэж дээ
Амаржаргал бас л ХУДЛАА хүн шүү дээ. Эдийн засгийн талаар үнэн ойлголтгүй яаж яваад эдийн засагч нэр зүүсийн бүү мэд!!!!!! Энэ нөхөр ерөнхий сайд, сангийн сайд бүгдийг л хийсэн, ЧАДВАРГҮЙГЭЭ ХАРУУЛСАН. Энэ хүнээс юу ч гарахгүй!!!!!!! Зөвхөн алга болхоосоо өмөн ахиад нэг албан тушаалд сууж үзэх жаал хөрөнгө хуримтлуулхаас өөр бодолгүй шүү дээ. ДЭМИЙ НӨХӨР ДЭЭ!!
ZG -unagaad chi ES bolooch.arai zugeer n chi yum baina. 76 chavaganatsiig uralduulval chi l lav turruulne.
Хэ хэ Амараа бүгдийг нь "еп" авсан байна ш дээ.
Нэг их мундаг хүний дүртэй хоосон толгой. Дүрээ нуусан барууны тавиул.
Амаржаргал ер нь юм мэддэг уу? Худлаа ярьдаг уу?
Amarjargal chi hugshin at.Bagshaan hiikh heregtei.Yas hayagj shiidberees aigj
УНЭН ДУГНЭЛТ ХИЙЖЭЭ!!! ЗОРИГТОЙ ЛИДЕР УДИРДАГЧ ОДОО ГАРАХ ЦАГ БОЛСОН !!! ТЭР НЬ ХЭН БЭ?!?!? ДААН Ч ЭМЭГТЭЙ ЮМ УЯНГАА ШУДРАГАДАА ТУСЛАХААР НЬ АМАРЖАРГАЛ
Ер нь энэ цэцэн мэргэн ярьдаг хүмүүсээс салъя. Бараг дуугардаггүй, цемент ачдаг залуучууд байдаг, тэднийг сонгож томилж удирдуулах хэрэгтэй. Хүн хөлөөрөө мал хэлээрээ шүү дээ.
ena sdak yum bolgond xyn bolgond durgyi shuvt muulna ooriigoo doviilgono. yxsen chinii xiisrn ajil yu baigaan neex saixan chaddag meddeg dyr esgeed shaaj suuxaas oor yu chadaxuin. ter sanxyygiin masteriin xyyxnyyde l shaaj suu ugasa tegdeg bix
Энхболд арай л жижигдээд байгаа юм аа.Ер нь бол нэг тулга тойрсон хэрүүл хийх стилийн нөхөр л харагдаад байна
Оорт хийх хугацаа их байсан одоо ч гишуун
Энэ төрд байгаа нөхдүүдээс арай дөмөгхөн нь юм ш дээ. Хүн бүхэн хэн нэгэн байснаа л нас, туршлагын эрэмбээрээ өсөж өндийдөг ш дээ. ЕС болох хүн сайдаараа төрөхгүй. Политэкономын багш байсныг нь мэднээ, гэхдээ хэн байх ёстой байсын бол, ажилчин байх уу, улс төрийн товчооны гишүүн байх уу? Бид урьд өмнөхөө буруу тийш нь бухаж хэнийг ч гутааж болно гэхдээ хүн бүхэн эхээс төрж амьдралын бүх үеүдийг дамжсан гэдгээ мартаж болохгүй. Түүхэн цаг хугацаа удирдагчдыг төрүүлдэг тэд эхээс удирдагч чигээрээ гарахгүй. Амаржаргал мэдлэгтэй бол тэрийгээ улс орны эрх ашгийн төлөө ашиглах ашиглуулах л хэрэгтэй байгаам. Ярих бол хэн ч ярина шүү дээ.
Sain baitsgaana uu? Hehehe, heleh amarhaan. hiih nuser. Amarjargal geech etgeeded heleh amarhan gedeg l hamaarna. ES geh alband, tushaald baihdaa hiij gavisan yu ch ugui. UNENDEE, MONGOL ULSIIN ONDOR DEED ALBAND. TUSHAALD HELEMGI DOLOMGOICHUUL, SHAAZGAI ADIL ZUILIIG TSUGLUULAAD HAASHAA HIHEEH, YAAHAA MEDEHGUICHUUL L TSUGLARTSGAARSAN NI CHIN UNEN. MONGOL TOR MONGOLIIGOO, MONGOL GEGDEH ULSAA, MONGOL HUN ARDIIGAA OMGOOLJ HAMGAALAHIIGAA, IVIIG, EVIIG, ENHIIG, AMAR AMGALANG HEREG ZORIG HUSEL TEMUULEL BOLGOSOOR EDUGEEG HURSEN. TIIMDEE CH MONGOL TOR. MONGOLCHUUD CHAND BAIHIIG, ER NI L, ALIVAAD CHANDIIG ERHEMLEDEG. ENENHUU MONGOL TORIIN CHANDIIG "MONGOL TOR ZUTGESEN HUNDEE HALTAI" HEMEEN HEN GEECH AD CHOTGOR, ALBIN SHULAM MUSHGIJ GUIVUULSANG HELJ MEDEHGUI CH, ENE UGIIG NEG L IH "UHAANTAI, UCHIRTAI YUM HELCHIHSEN AYATAI" UCHIR ZUGGUI HELJ YARIGSDIIG HARAHAAR. UNHIAAR. DUULJ SONSOHOOR YOSTOI SHAL DURGUI HURDEG GEJ BAIGAA. ZARIM MAANI YU HELEED BUIGAA, YU YARIAD BUIGAA MEDEHGUI UCHRIIG NI, UTGIIG NI OLOOGUI ATLAA UGIIN BAAHAN TSUGLUULGIIG AMAA ANGAIH BURIID AMNAASAA UNAGAHAA BOLIH, TATAH HEREGTSEE SHAARDLAGA BAIDAG SANAGDDAG.
За даа! Энуун шиг хумуус одоо монголоор дуурэн болж! Амаржаргал гэдэг багш урд нь овоо байжээ багш байхдаа! Гэхдээ тэр уед ч гэсэн коммунист биш радикал ч биш сонин л хун байсандаа яах гээд ч байгаа юм! Юу ч яриад байгаам? Хоерын хооронд мэддэг ч юм шиг мэддэггуй ч юм шиг! Сайн ч юм щиг муу ч юм шиг!
фортуна нэрээр коммент бичигч... ан- шонхоруудыг яг дүрсэлжээ. амаараа бүүргэнэ дүүргэсэн үхэр огодой --ганбат, женко -гын жорлон угаагч рёзинэн бээлий шаймий эрдэнэчимэг шоронгоос зугатаж айхдаа ан- руу орсон шизо батзандан, давхар дээлээ тайлахаа мартсан махан таташ бурмаа. хүрлээд шанаадуулаад элий балай болсон г баярсайхан, хоймор харахдаа хатавч руу зэрэг хардаг ганхуяг, 2 удаагийн хүн амины хэрэгтэн эрдэнэ....
Сайд өгсөнгүй гээд өш зангидаад байдаг хүн шиг байгаам даа. УИХ гишүүн байж сэтгэл байвал шахаж шаардаад байнгын хороогоороо дамжуулаад ажиллах л ёстой биз дээ гэнт л гарч ирээд бүгдийг нь муулаад байх юм.
Bid
Bid bugdiin Buruu. Iim byaruunuud gargaj irchiheed buh Boltol tomruulsan. Odoo diileheesee ongorson. Hohino gehees oor yahav.
Амаржаргалын "Монгол төр эзэнтэй болох естой" гэсэн саналыг бүрэн дэмжиж байна. Монголын төлөө чин үнэнч, нэр цэвэр ба хэний ч барьцаанд байдаггүй, өш хонзон өвөрлөдөггүй (Элбэгдорж, Энхбаяр, Зи, Мэ Энхболдууд мэтийн биш) тийм л удирдагч төрд болон намд хэрэгтэй байна. Намуудад ийм хүмүүс байнаа!!! Тэд нарыгаа дэмжье.
Amaaraa yrih saihan shuu. Ajil deeree hetsuu baidag tiimee Amarjargalaa. Chi bas eronhii said hiij bsan daa
Yu ch hiigeegui modon tolgoit doo. Bas tom tom baanaa.
2 удаагийн хүний аминд хүрсэн С.Эрдэнэ, намаас урваж ирсэн бүдүүлэг, хэрүүлч авгай Арвин, шоронд орохоос айж зугатан ирж амь хоргодсноо маргаашаас нь АН-ын толгой дээр гарсан шезо Батзандан, Женкогийн жорлон ул долоож бохирыг нь угаадаг арилгадаг резин бээлий болсон, шаймий Эрдэнэчимэг, ШиХу-ийн Хүрэлсүхээс шанаа аваад орон гаран болж дэмий тэнээд эргэж ирээгүй Гарьдхүү, юу хэлж ярьж байгаагаа мэдэхгүй уймраа чавганц аятай эргүү, завьжаа бүүргэнээр дүүргэсэн үхэр огодой шиг Ганбат, хойморлуу харж байхдаа хатавчруу бас харж байдаг хэлэх хийх нь зөрсөн богд Ганхуяг, дан дээл гэж хашгичсаар байгаа засгаа хөмөрч, сайдаар шагнуулчаад дээлээ тайлахаа мартсан ичих нүүргүй голигор махан таташ шиг Бурмаа чавка за тэгээд Эрдэнээг дагасан эрүүгийн элемент дарханы ахдүү 5 Даш, Ч.Энхтайван дээр нь дөрөө харшуулагч гудамжны муу аргаар улс төр хорлодог Женко Баттулга
neeren burmaa zorigt jenko bayarsaihan naranhuu ene heden amisgaa chin l oorsdoo said boloh geed zasagaar toglotsiin bn sh dee, ene ih hurlaas tatchich heregtei sh dee ardchilsan nam.
Амаржаргал жудаггүй хүн дээ. Намийнхаа буянд 3 удаа УИХд суулаа. Ерөнхий сайд хийлээ. Монголд хэрэгтэй ганц ч болов юм хийгээгүй. Энэний яриад бгаа зүйлийг захийн эдийн засагч ярьж чадна. Тавитаргүй новш. Зайл муу баас
Намаа дандаа муулна. Нэг хэрэгтэй хууль санаачилчихаад тэнэгтэж суугаач.
Jasrai guaig amiluulj ediin zasgaa sergeekh arga bodoochee .AN-iinkhan uur namiinkh geed bosood irvervel tookhgui baikh shuu
AN d Amarjargalaas uur hen ch baihgui. Ene hun jaahanuhaan suuj bgaa . Bus ad ni a avah yumgui.