sonin.mn
ДОНЕЦК. /Sputnik/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын харьяа Ардчилсан хүрээлэн болон хүний эрхийн газарт албан ёсны урилга илгээж, 10 дугаар сарын 18-нд болох орон нутгийн сонгуульд ажиглалт хийхийг хүслээ гэж Донецкийн засаг захиргааны тэргүүн Максим Лещенко мэдэгдэв.
 
Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн Александр Захарченкогийн захирамжийн дагуу Ардчилсан хүрээлэн болон хүний эрхийн газрын төлөөлөгчдөд албан ёсны урилга илгээж, Донецкийн орон нутгийн сонгуульд ажиглалт хийхийг хүслээ гэж тэрбээр мэдэгдсэнийг Донецкийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.
 
Д.Нямтулга