sonin.mn
ДАМАСК. /Sputnik/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид өнгөрсөн нэг сарын хугацаанд Сирид 90 гаруй хүнийг цаазаар авсан байна гэж ажиглалтын байгууллага мэдэгдэв.
Шашин шүтлэгийг гутаан доромжилсон, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх АНУ тэргүүтэй агаарын цохилтын эвсэл болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилласан, Сирийн Засгийн газрын төлөө зүтгэсэн гэх мэт шалтгаанаар олон арван иргэнийг цаазалсан байна гэж ажиглалтын байгууллага мэдэгджээ.Ингэснээр Сирид цаазаар авахуулсан иргэдийн тоо нийт 3156-д хүрсэн байна. “Лалын улс” нь хэт давруу үзэлт босогчдын бүлэглэл бөгөөд 2014 онд Сири болон Иракийн томоохон газар нутгийг эзлэн авч тус хоёр улс болон хөрш орнуудын олон иргэнийг цаазаар авсан билээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ"