sonin.mn
ЖУКОВСКИЙ. /Sputnik/. ОХУ-ын хамгийн том, хамгийн алдартай, олон улсын агаарын тээвэр, сансрын техникийн үзэсгэлэн “MAKS-2015” зургаан өдөр үргэлжилж ням гарагт өндөрлөсөн бөгөөд үзэсгэлэнгийн үеэр 5.3 тэрбум долларын гэрээ байгуулсан байна.
 
Жил бүр зохион байгуулагддаг уг үзэсгэлэн энэ жил Москва мужийн Жуковский хотод энэ сарын 25-30-ны хооронд болсон бөгөөд 35 орны 760 гаруй компани оролцжээ. Үзэсгэлэнг сонирхохоор 404 мянга гаруй зочид ирсэн байна.
 
ОХУ-ын эдийн засаг тогтворгүй, мөн Өрнөдийн орнуудтай улс төрийн маргаантай байгаа энэ үед “MAKS-2015” үзэсгэлэн болж өнгөрсөн хэдий ч ОХУ-ын агаар, сансрын техник, технологийн зах зээл дэх сонирхол хүчирхэг хэвээр байгаа нь энэ жилийн үзэсгэлэнг сонирхохоор ирсэн зочид болон байгуулсан гэрээнээс харагдаж байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ"