sonin.mn
КАИР. /Xinhua/. Италийн эрчим хүчний “Eni” компани Египетийн эргээс дэлхийд томоохонд тооцогдох байгалийн хийн ордыг олж илрүүлжээ. Тус компанийн мэдэгдсэнээр, энэ орд нь гадаргуугаас 1450 метрийн гүнд байгаа бөгөөд 100 хавтгай дөрвөлжин км талбайтай.
 
Тус ордод 30 триллион шоо метр байгалийн хий буюу 5.5 тэрбум торх нефтьтэй тэнцэхүйц нөөц бий гэж “Eni” компани үзэж байна. Мөн тус компанийн мэдэгдсэнээр, энэ байгалийн хийн орд нь Египетийн байгалийн хийн хэдэн арван жилийн хэрэгцээг хангах боломжтой аж.
 
“Eni” компани зургадугаар сард Египетийн Нефтийн яамтай эрчим хүчний хоёр тэрбум долларын гэрээ байгуулсан байна. Уг гэрээний хүрээнд тус компани Египетийн Синай муж, Суэцийн суваг, Газар дундын тэнгис болон Нил мөрөн орчимд хайгуул хийх эрхтэй болжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг