sonin.mn
ТЕГЕРАН. /MNA/. Манай улс Монголтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгдлээ. Монгол Улсаас Тегеранд суух Элчин сайд О.Дамбийням түүнд өнгөрсөн амралтын өдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Роухани хэлэхдээ, “Ираны компаниуд эрчим хүч, зам тавих болон уул уурхайн салбарт Монголтой хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.
 
Мөн Иран болон Монгол Улс эртнээс түүх болоод соёлын харилцаатай байсныг Ерөнхийлөгч Роухани хэлээд, “Иран Монголтой шинжлэх ухаан болон соёлын салбарт харилцаагаа өргөжүүлэх бүрэн бэлтгэлтэй байна” гэсэн байна.
 
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахдаа, “О.Дамбийнямыг элчин сайд байх хугацаанд манай хоёр улсын харилцаа илүү өргөжин тэлнэ гэдэгт найдаж байна” гэж байсан юм.
 
Ирантай улс төр, шинжлэх ухаан, соёл болон эдийн засгийн харилцагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа Элчин сайд О.Дамбийням мөн илэрхийлжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг