sonin.mn
Дархан-Уул аймгийн Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтэсээс эрхлэн 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулж “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-т аймгийн зорилтот бүлгийн хүүхдүүдийг хамруулах ажлыг зохион байгуулж байна.
 
Тэрээр энэ жил нэгдүгээр ангид элсэн орж байгаа Дархан сумын нийт багийн зорилтот бүлэг, орц хонгилд амьдардаг гэр бүлийн хүүхдүүдээс 50-н хүүхэд түүвэрлэн авч сурагчийн цүнх, хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ.
 
Мөн тус аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний Шүтэн-Уул компанитай хамтран ажиллаж 30 сурагчийн дүрэмт хувцсыг таван хувийн хөнгөлөлттэйгээр авч аав ээжүүд, хүүхдүүддээ дэмжлэг үзүүлсэн нь өндөр ач холбогдолтой ажил болж нийт 130 хүүхдийг баярлууллаа гэж аймгийн НХҮХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Чанцал ярив.
 
Б.Норовсамбуу
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг