sonin.mn
Дархан-Уул аймгийн төрийн өмчийн цэцэрлэгүүд БСШУЯ-наас хэрэгжүүлж буй  Дэлхийн банкны тоглоомын төсөлд 100 хувь хамарч төрийн өмчийн нийт 21 цэцэрлэгт 103.0 сая төгрөгийн дөрвөн багцын 38 нэр төрлийн тоглоом, наадгай БСШУЯ-наас татан авалт хийж цэцэрлэгүүдэд хуваарийн дагуу тараан өгчээ.
 
Тус аймагт цэцэрлэгийн насны нийт 8708 хүүхэд байгаагийн 7548 хүүхэд нь төрийн болон хувийн хэвшлийн 41 цэцэрлэгт хамарсан тухай аймгийн Боловсрол, Соёлын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн н.Уранчимэг ярилаа.
 
Аймгийн хэмжээгээр төрийн өмчийн 21, хувийн хэвшлийн 20 цэцэрлэгт нийт 891 ажиллагсад байгаагийн 265 нь цэцэрлэгийн үндсэн багшаар ажиллаж байна.
 
Б.Норовсамбуу
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг