sonin.mn
АФИН. /Xinhua/. Грекийн дээд шүүхийн шүүгч Василики Таноуг ирэх сард болох ээлжит сонгууль хүртэл ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.Эвслийн засгийн газар байгуулах хүчин чармайлт тусыг эс олсноор Грекийн Ерөнхийлөгч Прокопис Павлопоулос ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр хатагтай Таноуг томилсон нь энэ юм.
 
Тус улсын Ерөнхий сайд Алексис Ципрас огцрохоор шийдсэнээ өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Өдгөө 65 настай Таноу Грекийн анхны эмэгтэй ерөнхий сайд боллоо.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг