sonin.mn
Хөвсгөл Аймгийн Засаг даргын урилгаар Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Иатим Аль Фадли Мөрөн хотод хүрэлцэн ирлээ.
 
Түүнийг аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар хүлээн авч уулзан хоймор нутгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоход санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласанд талархалаа илэрхийлэн Хөвсгөл аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулан өглөө.
 
Энэ үеэр Засаг дарга А.Эрдэнэбаатар Хатгал, Ханхын чиглэлийн 180 км замын асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт тавихад элчин сайд төсөл боловсруулаад засгийн газартаа танилцуулахаар боллоо. Цаашид Хатгал-Ханх чиглэлийн замын асуудал шийдэгдвэл Хөвсгөл аймаг Монгол улс төдийгүй Европтой холбогдох олон улсын гарц нээгдэх ажээ.
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг