Улсын хэмжээнд 27 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэх тооцоог албаныхан хийгээд байна. Уг нь ямар ч хүүхэд сургууль, цэцэрлэгт сурч, мэдлэг боловсролтой иргэн болох эрхтэй бөгөөд энэ эрхийг Боловсролын тухай хуулиар баталгаажуулсан байдаг. Тодруулбал, хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэйг Үндсэн хууль болон боловсролын тухай хуульд цагаан дээр хараар биччихсэн бий.
Гэтэл манай улсад энэ хуулийн заалт хэрэгжих нь бүү хэл, ойшоодог хүн ч алга гээд хэлчихэд буруудахааргүй байна. Улс орны ирээдүй болсон хүүхэд багачууддаа боловсрол олгох асуудлыг хар зөнд нь хаячихлаа. Жилийн жилд л эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа хэчнээн өдрөөр хонож өнжин дугаарладаг, эрхлэгч нар нь хаданд гардаг байдалтай.
Хамгийн харамсалтай нь энэ байдалд огт өөрчлөлт ордоггүй бөгөөд жил бүрийн өдийд л хэвлэлийнхэн нь бичиж, сурвалжилдаг, эцэг эхчүүд нь гомдоллодог дүр төрх амь бөхтэй оршсоор байна. Нэг ёсондоо энэ бол боловсролын салбарт, тэр дундаа сургуулийн өмнөх боловсрол олгох асуудалд салбар яам, цаашлаад төр засаг анхаарахгүй байгаагийн бодит баталгаа. Энэ жилийн тухайд ердөө 10 цэцэрлэг шинээр ашиглалтад орно.
Гэхдээ энэ нь яг ч шинээр барьсан гэсэн үг биш, өмнөх жилүүдэд эхлүүлсэн ажлаа дуусгаж байгаа төдий. Учир нь улсын төсөв хүндрэлтэй, эдийн засаг хямралтай гэх бэлэн тайлбарыг албаныхан өгч байгаа ч үнэн хэрэгтээ энэ бол зөвхөн бодлогын алдаа гэдэг нь ойлгомжтой харагдаад байгаа юм.
Өөрөөр хэлбэл, төсөв захиран зарцуулдаг эрх мэдэлтнүүд нийтэд хүртээлтэй ажил хийе гэхээсээ илүү эргээд үр ашгаа өгөхгүй, хариуцлага нэхэхээргүй ажилд хамаг мөнгөө зараад байгаа нь хэний ч нүдэнд илхэн.
Энд ердөө ганц жишээ татахад, гарчигт дурдсанчлан энэ жил цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийн эцэг, эхчүүд хотын удирдлагууд тэр дундаа толгой босс Э.Бат-Үүлд хандаарай. Учир нь нийслэлийн хэмжээнд яагаад цэцэрлэг шинээр бариагүйг энэ хүн сайн мэдэж байгаа. Цэцэрлэгт зориулж болох байсан мөнгийг хааш нь, юунд зарцуулсныг ч Баатар өөрөө мэднэ.
Тэрбээр “Энэ зун нийслэлчүүдээ уйдаахгүй байх үүднээс урлаг соёлын арга хэмжээ олныг зохион байгууллаа” хэмээн бахархангуй ярьж байхыг нь та сонссон л байх. Гэтэл бидний наргиж, цэнгэх яах вэ. Намар болохоор сургууль, цэцэрлэгийн асуудал босдог гэдгийг хэлээгүй биш олон л хүн хэлсэн.
Гэсэн ч манай Үүл баатар “Зөв, сайхан ажил санаачлахаар дандаа хараар буддагаа больцгоо” гээд халгаагаагүй. Эрхэм дарга ингэж уурсаж суухдаа сургууль, цэцэрлэгийн асуудлыг хэрхэн шийдэхээ бодоогүй нь харамсалтай. Уг нь бүхэл бүтэн улсын нийслэлийг удирдаж байгаа хүнд хүүхэд багачуудаа хэрхэх тухай бодол хааяа ч болов толгойд нь орж ирдэг л баймаар юм.
Уншигч танд мэдээлэл хүргэх үүднээс зарим тоо баримт сөхөхөд нийслэл Улаанбаатар хот 152 хороотой, түүнээс 40-өөд нь цэцэрлэггүй, харин үлдсэн хэсэг нь тус бүр нэг л цэцэрлэгтэй. Харин нэг хороо нь 10-аад мянган хүн амтай бөгөөд тэнд цэцэрлэгийн насны 1500 гаруй хүүхэд оршин сууж байна. Харамсалтай нь эдгээр хүүхдийн талаас илүү хувь нь л цэцэрлэггүй үлдэж буй. Харин ийнхүү цэцэрлэггүй үлдэгсдийг яагаад нийслэлийн удирдлагуудад ханд гээд байгаагийн учрыг дор сийрүүлье. Үүний тулд багахан тоо бодоод үзье.
УГСРАА АВТОБУСАНД ЗАРЦУУЛСАН НАЙМАН ТЭРБУМААР ЭНЭ ТООНЫ ЦЭЦЭРЛЭГ БАРИХ БОЛОМЖТОЙ БАЙВ
Хүн харахад юм хийгээд л байна. Э.Бат-үл тэргүүтэй манай нийслэлийн удирдлагууд шинэ ажил сэдэж, дэлхийн жишгийг монголдоо нутагшуулах санаачилга гаргасан нь сайн хэрэг. Гэхдээ аливаа ажил цаг үеэ олсон байвал үнэ цэнэтэй байдаг.
Харин харамсалтай нь өнөө жил нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд БНСУ-д ашигладаг угсраа автобусыг оруулж ирсэн нь үнэхээр нүдээ олсонгүй. Дөнгөж үйлчилгээнд гарсан өдрөө дундуураа хуваагдан, нийслэлийнхний чихийг халууцуулсан. Энэ автобус зөвхөн хотын төвөөр явах маршруттай. Эргэх гэх мэтээр маневар хийхэд хүндрэлтэй учраас зөвхөн төв замаар шулуун явуулахаар болсон.
Гэтэл яг үнэндээ угсраа автобус манай улсын тулгамдсан асуудал огтоос биш. Тэгээд ч тэртэй тэргүй автобус бүр хотын төвөөр зорчдог учраас угсраа автобусны шаардлага ч байхгүй. Нөхцөл байдал ийм байхад нийслэлийн удирдлагууд тус бүр нь 399.5 саяын өртөгтэй 20 ширхэг автобусыг оруулж ирээд байна.
Гэтэл шаардлагагүй энэ ажилд зарцуулсан найман тэрбум төгрөгөөр эцэг эхчүүдийн толгойны өвчин болсон цэцэрлэг хэдийг барьж болох вэ. Салбарын сайд Л.Гантөмөрийн хэлснээр 100 ортой нэг цэцэрлэгийг нэг тэрбум төгрөгөөр босгох боломжтой гэсэн. Тэгэхээр угсраа автобусанд зарсан хөрөнгөөр бүхэл бүтэн найман цэцэрлэг барьж, 800-1000 хүүхдийг гэрт нь цоожлолгүй сургуулийн өмнөх боловсрол олгох боломж бүрдэх байжээ.
ДАНШИГ НААДМЫН БОЛОН УСАН ХөШИГНИЙ МөНГөөР 60-70 ГЭР ЦЭЦЭРЛЭГ БАРИХ БОЛОМЖТОЙ
Харин дараагийн үргүй зардал гаргасан ажлаас дурдвал энэ зунжингаа нийслэлчүүдийг бухимдуулсан усан хөшигв Үүнд 70 саяыг зарцуулсан гэж байгаа. Гэтэл энэ бол өртөг багатайгаар нь тооцож гэр цэцэрлэг байгуулъя гэвэл 2-3-ыг ч хангалттай барих хэмжээний хөрөнгө.
Түрүү жилийн жишгээр тооцвол Ядуурлыг бууруулах Японы сангаас хөдөө орон нутгийн хүүхдүүдэд туслах зорилгоор 2.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгосон бөгөөд энэ мөнгөөр улс даяар 135 гэр цэцэрлэг байгуулсан байна. Гэхдээ энэ бол хамгийн дээд зэрэглэлээр тохижуулсан өртөг.
Түүнчлэн энэ сарын 8-9-нд болж өнгөрсөн даншиг наадамд нийслэлийн удирдлагууд 560 саяыг “салхинд хийсгэсэн”. Зуны сард уг нь наадам цэнгээн багаддаггүй. Улсын баяр наадмаас эхлээд л аймаг, сумын ой зунжин үргэлжилдэг. Гэтэл үүн дээр нэмээд нийслэлийн удирдлагууд маань их хэмжээний өртгөөр наадам хийхээр болсон нь даншиг нэртэй.
Уг наадмыг зохион байгуулахаар болохтой зэрэгцэн хэсэг иргэн эсэргүүцэж буйгаа илэрхийлэн хэвлэлийнхэнд хүртэл хандаж байсан удаатай. Гэхдээ тэд энэ ажлыг хий хоосон эсэргүүцээгүй. Маш нарийн тооцоо судалгаа хийж ирсэн байлаа. Зуны цаг шувтарч байхад 560 сая төгрөгийг наадамд зарцуулж байхаар өдгөө бага насны хүүхэдтэй хүн бүрийн толгойны өвчин болоод байгаа цэцэрлэг барих санаачилгыг ч гаргаж байлаа.
Гэвч Хотын удирдлагууд тэднийг харин ч нэг чадлаараа эсэргүүцсэн дээ. Ингээд тэд санасандаа хүрч, 560 саяар наадамлаад өнгөрсөн. Харин үүний дараагаар хотын дарга маань сонин, хэвлэлээр төлбөр төлөн байж, даншиг наадамд оролцсон иргэддээ талархал илэрхийлнэ билээ.
Мөн ч их мөнгөтэй байгаа юм шүү. Үнэндээ өнөөдөр эргээд харахад даншиг наадмаас та бидэнд юу үлдэв. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх юу ч алга. Гэхдээ мэдээж нийслэлийнхэн алс хэтийг хангалттай ярих нь ойлгомжтой.
Тэгвэл наадамд зарцуулсан 560 саяар дээр дурдсанчлан гэр цэцэрлэг байгуулах жишгээр тооцож үзвэл 10-15 хүүхдийн багтаамжтай 50-60 тооны гэр цэцэрлэг барих боломж байсан гэж бодохоор харамсаад барамгүй.
Бидэнд өнөөдөр наадам наргиа биш бодит хөрсөн дээр буусан ажил, хүмүүсийнхээ, ард иргэдийнхээ амьжиргааг дэмжсэн ажил хэрэгтэй байна шүү дээ, Э.Бат-үүл дарга аа. Ингээд усан хөшиг, даншиг наадамд хийсгэсэн хөрөнгийг бодит ажил болгосон бол 1000-аад хүүхэд цэцэрлэгтэй болох боломж байж шүү дээ.
Олны нүд, чихэнд хүрсэн хэрэггүй, хэрэгцээгүй, үргүй ажлуудыг “ажилуулсан”бол ямар олон хүүхэд гэртээ цоожтой үлдэхгүй, яасан олон эцэг эх санаа амар ажлаа хийх байсан юм бэ. XXI зууны үсрэнгүй хөгжлийн үед монголчуудын бяцхан үрстээ анхных нь боловсролыг олгох ажил ийнхүү “алаан”-тай байгаа нь харамсалтай.
Харин нөхцөл байвал яагаад иймдээ тулчихав. Үүнд хэн буруутай вэ гээд хөөгөөд үзэхээр зөвхөн хотынх нь удирдлагуудын нүдээ олоогүй буруу шийдвэр хэчнээн мянган хүүхдийн цэцэрлэгтэй болох боломжийг хаасан байх юм. Харамсалтай гэхээс өөр юу гэх билээ.
Ямартай ч өдгөө цэцэрлэггүй, гэртээ үлдэж байгаа хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд Үүл баатарт хандах хэрэгтэйг энд сануулъя. Та, бидний хүүхдүүдийн нэгийг нь ч болов цэцэрлэггүй үлдээхгүйн төлөө эрхэм дарга хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Хотын даргаар томилогдохдоо хэчнээн олон сайхан амлалт өгч байсан нь өнөөдөр юу болов. Ард түмэнд амлаж чадсан шигээ ажлаа хийдэг байя, эрх мэдэлтнүүд ээ. Хойч үе чинь таниас, та бүхнээс өр нэхвэл ямар хариулт өгөх улс вэ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Ман шиг ганцч цэцэрлэгэ,зам барилгvй идэх ухамсар энэ хvнд даанч алга даа! БатVvлээр 25 жил хотоо хариуцуулсан бол одоо сингаа, хонконг шиг болчих байж дээ!
300 тэрбумаар хийсэн Рэйлбус одоо ямар ч ашиггүй бн. Энэ их мөнгөөр хичнээн цэцэрлэг, сургууль барих байсан. Гэр хороололд хичнээм км зам тавих байсан бэ. Бат-үүлийг харахаар нерв хөдлөөд бн даа
Бат-Үүлий буруу гэж юу байхав. Саяхан болтол жилд 50,000 хүүхэд төрдөг байж байгаад сүүлийн хэдхэн жилд огцом өсөж жилд 80'000 болсон. За тэгээд өмнөх дарга нар байгаа цэцэрлэгүүдээ хувьчилж шүдний эмнэлэг, нүдний эмнэлэг, караоке баар болсон нь зөндөө шт. Яаж сэтгэхээрээ цэцэрлэгийн байрыг хувьчилдаг байна МЭнхболд, Батбаяр, Мөнхбаяр нартай бас их тооцох хэрэгтэй
Бат-Үүлийн хийж байгаа ажил Монголчуудад зориулсан биш ээ гадаадынханд гоё сайхан гэж л харагдуулах зорилготой,цэцэг тарих,угсраа автобус за өөр юу ч билээ,хэрэглэхгүй гаднаас нь харахад гоё байдаг байхгүй юу. Нөгөө бидний ярьдагаар сүртэй байхгүй юу...гэдэг шиг, хар багын мөрөөдөл нь ерөөсөө Европ, хөнгөн ганган хөгжим энэ тэр л мөрөөддөг байсан. Хотын дарга болж өөрийнхөө мөрөөдөлийг л биелүүлж бгаа юм. Гэтэл тэр мөрөөдөл нь буурал толгойтой нь адил хуучирсан,хоцрогдсон гэдгийг ойлгохгүй нь маш эмэгнэлтэй. Хүн хичнээн цоглог байлаа ч хорвоогийн жамийг яалтай билээ.Соц нийгмийг үзэн ядаад л хөшөө Энэ тэр буулгаад л төвчигнөөд байдаг мөртөлөө тэр үед баригдсан байшингаа нурааж чадахгүй л бгаа биз дээ. Харин ч бүр өөрийнхөө нэрийн хуудас болгож 40 мянгат гээд нэрэлчихсэн...
Tegeef yadag im be nadad hamaagui bid naadah yostoi huuhdee yana nadad padgui minii huuhduuf hyviin tsetserlegt yavdag
ARDCHILSAN NAM MUNGU IDSEN CH AJIL HIISEN.UMNUH UDIRDLAGUUD YSAN? GOL NI HIIH SHU DEE
Zahialgat nevtruuleg bn ajil hj bga hund goochluulah yum bdg hiihgui bsn ardin namin yug ni shuumjleh bilee
Миний охин 5 нас хүртэл гадаад оронд амьдарч байгаад Монгод цэцэрлэгт бүртгэж авсангүй. Учир нь 5 настай хүүхдийн орон тоо байхгүй. Зөвхөн 2 настайг авна гэнэ. Гэтэл дараа жил цэцэрлэгт яваагүй гээд сургууль бас авахгүй юм байна. Яах болж байна. Ногоон уут наадам энэ тэр дээр нь улсын мөнгө хумслагчдын мөнгийг олж ирсэн бол олон цэцэрлоэг барих байж дээ. Бат ҮҮлээ
Хувийн цэцэрлэг байгуулах хүмүүст газар үнэргүй өгөөчээ
20 -30 жил хуримтлагдсан асуудлыг хоёр гурван жил ажиллаж байгаа Бат үүл рүү дайраад улс төржүүлээд байгаагаа МАН ыхан болих хэрэгтэй.МАНын хотын удирдаж байхдаа цэцэрлэг барих газаргүй болгоод зайлаа биз дээ
Баянзүрхийнхэн нохой тумбааш 4 тэрбумаар барьсан нохой Батзоригоос асуу
Man zan gej tenegtehee bolih heregtei shde buruu zuil hiij bga ni olnii nuden deer il bn shu de ard olniiho dund orj horson deere buugach erguu bat uulee
3 sar ashigladag zuslangiin zam tavij baihaar tsetserlg barij baihgui
Ene khun unkheer ikh gai tarj bna nivshoos khudan salakh san
Batuul ogtsroh heregtei. 300 terbum tugrug-r yamar ch ashiggui railbus hiihiin orond tsetserleg, surguuli, ger horoolold zam, ded butets hiisen bol hichnee. hergetei. Batuul shig ih mungiig demii zartsuulsan hotiin darga eer haana bn. Batuul ogtsor, tegeed shalguul. Shudarga baitsgaaya
61-r tsetserleg 2015 onii habar 150 iad tsetserlegiin huuhed tugssuj surguulid orox bolson Getel 2015 onii 8 sard elseltee abaxdaa 50 huuhed abna gene 100 huuhediin oron too belen baina uuniig yu gej oilgoh be uuniig tailbarlaad helchih darga
Bugd adilhan avilgachin. Bat Uul harin ch gerliin hurdaar bayajij bna. Unendee bayajih gej l hotiin darga bolson shde!
УГСРАА АВТОБУСАНД ЗАРЦУУЛСАН НАЙМАН ТЭРБУМААР ЭНЭ ТООНЫ ЦЭЦЭРЛЭГ БАРИХ БОЛОМЖТОЙ БАЙВ-yu gesen ug ve? Naiman terbum tsetserleg barina gene uu?
ZAm barilga barih bol yag ediin zasgiig usguh alham bish yagad gevel ihenhi material importoor irj importiig demjij bna
Bat Uuliin khiij baigaa ajil Mongolchuudad zoriulsan bish ee gaduudad goyo saikhan gej l haragduulah zorilgotoi,tsetseg tarih,ugsraa avtobus za uur yu ch bilee,hereglehgui gadnaas n harahad goyo baidag baihgui yu,nuguu bidnii yaridgaar surtei baihgui yu...gedeg shig,har bagiin muruudul n eruusuu Europe,hungun gangan hugjim ene ter l muruuddug baisan,hotyn darga bolj uuriinhuu muruudliig I biyeluulj bgaa yum,getel ter muruudul n buural tolgoitoi n adil huuchirsan,hotsorson gedgiig oilgohgui n mash emegneltei.Khun khichneen tsoglog bailaa ch khorvoogiin jamiig yaltai bilee.Sots niigmiig uzen yadaad l hushuu Ene ter buulgaad l Tuvchignuud baidag murtluu ter uyed barigdsan baishingaa nuraaj chadahgui l bgaa biz de,harin ch bur uuriinhuu neriin huudas bolgoj 40
Batyylin ach zee huviin cecerleg surguulid bga.ardin amidral padgyi.Huligan hun huuhed yilah,harah hungyi bh tuund hamaagyi.
Манай хүүхэд 3 настай СХД4р хороо одоо оруулах цэцэрлэг олдохгүй бна
Yag unen hudalch hooson ardchilal yarisan ymnuud hereg alga batuul bol uneheeriin siihgui hudalch daguulaad huugee oor shigee hulgaich bolgoj bgn bilee s.erdene guai sain zohiolch harin huuhdee buruu humuujuulje yah gej ene huniig toruulev uls orond hichneen ih gai tarij bn elbegdorj ene 2. Hichneen olon mongolchuudiin ami nas huvi zayagaar toglov nugel hilents ni daaj davshgui bolj etseg ni harsan bol batuuliig huuge geh uzehgui bsn da
Бат-Үүлийн хийж байгаа ажил Монголчуудад зориулсан биш ээ гадаадынханд гоё сайхан гэж л харагдуулах зорилготой,цэцэг тарих,угсраа автобус за өөр юу ч билээ,хэрэглэхгүй гаднаас нь харахад гоё байдаг байхгүй юу. Нөгөө бидний ярьдагаар сүртэй байхгүй юу...гэдэг шиг, хар багын мөрөөдөл нь ерөөсөө Европ, хөнгөн ганган хөгжим энэ тэр л мөрөөддөг байсан. Хотын дарга болж өөрийнхөө мөрөөдөлийг л биелүүлж бгаа юм. Гэтэл тэр мөрөөдөл нь буурал толгойтой нь адил хуучирсан,хоцрогдсон гэдгийг ойлгохгүй нь маш эмэгнэлтэй. Хүн хичнээн цоглог байлаа ч хорвоогийн жамийг яалтай билээ.Соц нийгмийг үзэн ядаад л хөшөө Энэ тэр буулгаад л төвчигнөөд байдаг мөртөлөө тэр үед баригдсан байшингаа нурааж чадахгүй л бгаа биз дээ. Харин ч бүр өөрийнхөө нэрийн хуудас болгож 40 мянгат гээд нэрэлчихсэн...