sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2015” цэргийн сургууль Өвөр Байгалын хязгаарт дууссан тухай Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн албаны дарга, хурандаа Александр Гордеев мэдээлжээ.
 
“Өвөр Байгалын хязгаарын “Цугол” полигонд болсон Орос-Монголын цэргүүдийн хамтарсан сургуулилт дууслаа” гэж тэрбээр хэлсэн байна.Олон улсын сургуулилтыг “өндөр түвшинд зохион байгууллаа” гэж Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч нэмж хэллээ.Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ” цэргийн хээрийн сургуулилтыг 2008 оноос хойш тогтмол зохион байгуулж байгаа билээ. Сүүлийн хоёр сургуулилтыг Монголын нийслэл Улаанбаатар хотоос холгүй оршдог Дойтын Шар Уул болон Дорнод аймгийн Чойбалсан хотын ойролцоох Мөнх Хэт полигонд хийсэн юм.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ"