sonin.mn
Нийтийн тээвэрт смарт карт нэвтрүүлж эхэлснээс хойш 100, 500 төгрөг хомсдолд оржээ гэсэн мэдээлэл тархсан. Тэгвэл энэ тухай Монголбанкнаас тодруулбал "50, 100, 500, 1000 төгрөгийн дэвсгэрт хангалттай бий. Монголбанкны банкуудад тараах нөөц байхгүй болсон гэх мэдээлэл цуурхал юм. Харин картын системд шилжиж, бэлэн мөнгөний бүх үйлчилгээг нэг банкинд төвлөрүүлснээс үүдэлтэй. Гүйлгээн дэх задгай мөнгө нэг банкинд төвлөрч тоолж амжаагүйгээс хуримтлал үүссэн нь 500 төгрөгийн хомсдолд орлоо гэх мэдээллийг гаргахад хүргэсэн” гэв.
 
Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ"