sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Виржини муж улсад телевизийн сэтгүүлч болон зураглаачийг шууд нэвтрүүлгийн үеэр буудан хөнөөсөн нь АНУ-д бууны хэрэглээнд хатуу хяналт тавихгүй байгааг дахин харууллаа гэж Цагаан ордны Хэвлэл, мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жон Эрнест мэдэгдлээ.
 
Түүний хэлснээр, буу ашиглан халдлага үйлдэх нь АНУ-д хэт түгээмэл болж байна. Тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ бууны хэрэглээг хатуу хянах журам гаргахыг конгресстоо уриалсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг