sonin.mn
ГАЗА. /ANADOLU/. Өнгөрсөн онд Газын зурваст Израилийн хүчнийхэн 51 өдөр цэргийн ажиллагаа явуулах үеэр Палестины 1000 гаруй хүүхэд тахир дутуу болсон гэж хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах төв” ТББ мэдэгдлээ.
 
Тус ТББ-ын гаргасан тайлан мэдээнээс үзвэл, Израилийн цэргийн ажиллагааны үеэр 11 мянга гаруй палестин хүн эрэмдэг зэрэмдэг болсны 1000 гаруй нь хүүхэд аж.
 
Израилийн цэргийн ажиллагаанаас хойш бүтэн нэг жил өнгөрсөн хэдий ч хэдэн мянган хохирогч, тэдний дотор олон хүүхэд биеийн болоод сэтгэлийн шаналал амссаар байна гэж тус ТББ онцлон тэмдэглэлээ.
 
19 сая орчим оршин суугчтай Газын зурвас нь дэлхийн хүн ам хамгийн шигүү суурьшсан газруудын нэг юм.
 
2014 оны долдугаар сарын 7-ноос наймдугаар сарын 26-нд Израилийн явуулсан томоохон цэргийн ажиллагааны үеэр 2147 палестин хүн, тэдний дотор 578 хүүхэд, 489 эмэгтэй хүн болон 102 өндөр настан амь үрэгджээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг