sonin.mn
КАИР. /ANADOLU/. Манай улс Египетэд цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.
Москвад айлчилж буй Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль Сиситэй Путин хамтарсан хэвлэлийн бага хурал хийхдээ, “ОХУ болон Египет хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх арга хэмжээ авахаар тохиролцсон” гэжээ.
 
Манай хоёр улсын хамтын ажиллагааны төслүүдийн дунд Оросын технологиор Египетэд цөмийн цахилгаан станц барих төлөвлөгөө орсон гэж Ерөнхийлөгч Путин хэлсэн байна.
 
Египетийн баруун хойд нутагт цөмийн реактор барих тухай харилцан ойлголцлын санамж бичигт Каир болон Москва энэ оны хоёрдугаар сард гарын үсэг зурж байсан юм. Тус станц нь 1000 мегаватт цөмийн эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх ажээ.
 
2013 онд Египетийн Ерөнхийлөгч Мухамед Мурсиг төрийн эргэлтээр түлхэн унагааснаас хойш Египет-Оросын харилцаа мэдэгдэхүйц сайжирсаар байна. Өнгөрсөн онд тус хоёр улс Сисиг Орост айлчлах үеэр 3.5 тэрбум долларын зэвсгийн гэрээнд гарын үсэг зурсан юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг