sonin.mn
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс долоо хоног бүрийн Пүрэв гарагт зохион байгуулдаг "Сайдын цаг" уулзалтад өнөөдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн нэмэгдэл, цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой гомдол их гарч байгаа тул яаралтай шийдвэрлэхийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр үүрэг болгосон. Л.Гантөмөр сайд өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайдын үүргийн биелэлт болон хичээлийн шинж жилийн бэлтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх аж.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг