sonin.mn
Монгол Улсын иргэн О болон Ц хэмээх хоёр залуу энэ сарын 04-нд БНСУ-ын Канвон мужийн Чүнчон хотын У-воль тосгоны У-воль гүүрний доор цагийн ажил хийж байгаад усанд унаж осолдон амиа алджээ.
 
Энэ талаар Канвон мужийн Чүнчон хотын цагдаагийн газраас тус улс дахь Монгол Улсын ЭСЯ-нд мэдэгджээ. Талийгаач О, Ц нар нь БНСУ-д жуулчны 3 сарын визээр ирж, цагийн ажил хийж байв.
 
Гадаад хэргийн яамнаас талийгаачдын ар гэрийнхэнд мэдэгдэж, БНСУ-руу явахад тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр О- гийн ар гэрийнхэн БНСУ-руу явжээ. Харин Ц гийн ар гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байна хэмээн ГХЯ-наас мэдээлэв.