sonin.mn
БНСУ-ын хэвлэлүүд өчигдөр Их Хурлын гишүүн Шим Ханг Бук хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар мэдээллэжээ. Шим Ханг Бук нь өнгөрсөн долоо хоногт нэгэн бүсгүйг зочид буудалд дуудан хүч хэрэглэсэн хэмээн хохирогч бүсгүй цагдаагийн газар мэдээллэснээр уг хэрэг шалгагдаж эхэлсэн талаар "Ёнхап" мэдээллэсэн байна.
 
Гишүүн Шим нь сайхь бүсгүйд 300 мянган вон өгсөн нь батлагдаж, түүний зочид буудалд орж буй, удалгүй хохирогч бүсгүй түүний амарч буй өрөөнд орж буй бичлэгийг цагдаагийнхан нотолгоо болгон бүрдүүлжээ.
 
Дээрх байдалтай холбогдуулан Их Хурлын Шим Ханг Бук нийт иргэдээсээ уучлалт гуйжээ. Тэрээр "Би намынхаа үйл ажиллагаа, нэр төрд бараан толбо үлдээж байгаадаа маш их харамсаж байна. Би цаашид Сенүри намын гишүүн байх эрхгүй тул намаасаа сайн дураараа гарлаа" гэж мэдэгдсэн байна.
 
Түүнийг дээрх хэрэгт холбогдсон даруй Сенүри намын гишүүд "Их Хурлын гишүүн хүн гэр бүлээсээ гадуур харьцаа үүсгэх нь байж боломгүй явдал юм. Их Хурлын гишүүн хүн, хувийн харьцаа үүсгэх зорилгоор зочид буудлын хаалга татсан бол түүний гишүүний эрхийг цуцлах хэрэгтэй” гэж мэдэгджээ. 
 
Эх сурвалж: