sonin.mn
Малын тэжээлийн нөөц, хангамж, эрэлт хэрэгцээг зохицуулах зорилгоор дотоодын гурилын үйлдвэрүүдээс бэлтгэсэн малын тэжээлийн хивэгний экспортыг энэ оны есдүгээр сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд хязгаарлахаар болжээ.
 
ХХААЯ-наас гаргасан тооцоогоор 2015-2016 онд нийт 58 орчим сая мал өвөлжиж хаваржихад 1.4 сая тн өвс, 150 орчим мянган тн үйлдвэрийн болон таримал тэжээл шаардлагатай байгаа аж.
 
Энэ нь нийт мал сүргийг 10 хоног байнгын тэжээлтэй байх хэмжээний нөөц аж. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 64 сум гантай байгаа бөгөөд Долдугаар сарын сүүлчээс бороо хур нийт нутгаар орж өвс ногооны ургалтад нөлөөлж буй ч энэ нь хангалттай хадлан тэжээл авч хүрэлцэхүйц хэмжээ биш хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.
 
 
Эх сурвалж: