sonin.mn
МОСКВА. /ITAR-TASS/. Сирийн мөргөлдөөнд ОХУ-ын цэргийг ашиглах талаар хэзээ ч хэлэлцэж байгаагүй бөгөөд Сирийн Ерөнхийлөгч Башар Асад ч асууж байгаагүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгдэв.
 
"Сири рүү ОХУ-ын цэргийг илгээх тухай асуудлыг нэг ч удаа хэлэлцэж байгаагүй. Энэ асуудал хэлэлцэх хөтөлбөрт ч орж байгаагүй" гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдэгджээ.
 
ОХУ-ын цэргийг Сири рүү илгээх талаар Ерөнхийлөгч Башар Асад асууж байсан уу гэж сэтгүүлчид Дмитрий Песковоос асуухад "тийм асуудал дурдаагүй" гэж хариулсан байна.
 
"Удирдагчид тушаал буулгавал ОХУ-ын агаарын цэргүүд Сири рүү явж, террористуудтай тэмцэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. ОХУ-ын удирдагчдын өгсөн үүрэг даалгаврыг бид мэдээж хэрэг биелүүлэх болно" гэж Владимир Шаманов мягмар гарагт Сирийн сэтгүүлчид мэдэгдсэнтэй холбогдуулан Дмитрий Песков, ОХУ-ын агаарын цэргүүд командлагчийнхаа тушаалыг дагах нь ойлгомжтой гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг